Арьсаараа биеийнхээ эрүүл мэндийг хэрхэн мэдэх вэ

Та биеэ эрүүл байгаа эсэхийг арьсныхаа байдлыг хараад хялбархан мэдэж болно. Арьсан дээгүүр тууралт үүсэх, нүүрэн дээр батга гарах, бие хавагнах зэрэг нь таны дотоод эрхтэн, биеийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой аж. Харин бид та бүхэндээ арьсан дээр шинж тэмдэг нь илэрдэг 8 төрлийн өвчнийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Хар толбо

Арьсан дээр гэнэт үүссэн хар толбо нь бөөрний дутагдал буюу "Addison"-ны өвчний шинж тэмдэг юм. Энэ өвчтэй хүмүүс булчин болон үе мөчний өвдөлтийг мэдэрч, хоолны дуршил буурдаг төдийгүй цусны даралт багасна. Эдгээр нь маш аюултай тул хэрэв таны арьсан дээр хар толбо үүссэн бол эмчид яаралтай үзүүлээрэй.

2. Цагаан толбо

Арьсны пигментаци алдагдах өвчний вирусыг "Витилиго" гэж нэрлэдэг. Меланоцит эсийг биеийн дархлааны системээр үгүй хийснээс үүдэж арьсан дээгүүр цагаан толбо бий болдог байна.
"Витилиго" нь бөөрний дутагдал үүсэх үр дагаварт хүргэж болзошгүй тул арьс өнгөний эмчид хандаарай. 

3. Улаан тууралт

Таны арьсан дээгүүр ямар нэгэн гэнэтийн тууралт гарвал биед тань ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэнэ. Та хоол хүнс, гэрийн химийн бодис, эмнэлгийн эм, цэцгийн харшилтай байж болно.
Ямар ч тохиолдолд, харшлын урвал нь "Stevens-Johnson"-ийн синдром эсвэл "Lyell"-ийн хам шинж зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул эмчид хандах нь зүйтэй. 

4. Хавагнах

Хэрэв та өдөр бүр биеийн тань аль нэг хэсэг хавагнаж байвал эмчид үзүүлэх нь зүйтэй. 
Бамбай булчирхай нь хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байгаа тохиолдолд тус байдал үүсдэг. Бие хавагнах нь арьс хуурайших, нүүр, мөчний хавагналт, үс уналт, хумс хэврэг болох, жин нэмэгдэх зэрэг шинж тэмдэгтэй хамт илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөе.

5. Мэнгэ үүсэх

Арьс дээр мэнгэ үүсэх шалтгаан нь олон янз байдаг. Хэрэв эцэг эх нь мэнгэ ихтэй бол энэ нь удамшиж болно. Үүнээс гадна хэт ягаан туяа эсвэл дааврын тэнцвэргүй байдал зэргээс үүдэж мэнгэ гарах аж.
Хэрвээ бие дээр гарах мэнгэний тоо огцом нэмэгдэхийн зэрэгцээ биед ямар нэгэн зовиур мэдрэгдвэл, эмчид хандах нь зөв юм. 

6. Батга гарч, арьс гэмтэх

Батга гарах маш олон шалтгаан байдаг. Арьс бохирдох, дааврын тэнцвэргүй байдал, хоол боловсруулах эрхтнүүдийн асуудал зэргээс шалтгаалж арьсны тослог ихсэж, батга гарч болно. 
Мэдээж та арьсаа арчилж байх шаардлагатай боловч эхлээд батга гарах болсон шалтааныг мэдэх хэрэгтэй.  Харин шалтгааныг нь олж мэдэхийн тулд мэргэжлийн эмчид хандаарай. 

7. Арьс хуулрах

Арьс хууларч унах шалтгаан нь витамины дутагдал, дааврын тэнцвэргүй байдал, харшил зэрэгтэй холбоотой юм. 

Хэрэв таны арьс хууларч унахын зэрэгцээ өөр бусад хачирхалтай шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. 

8. Хэт их хөлрөх

Хэрвээ та агааржуулалт сайтай газар байгаа дээрээс нь хэт их сандраагүй тохиолдолд хэдэн цагийн турш дасгал хийсэн мэт хөлрөх ёсгүй.

Хэт их хөлрөх нь бамбай булчирхайн өвчний шинж тэмдэг юм. Үүний үр дүнд арьс хэт мэдрэмтгий болж, үргэлж загатнах нь бий. 

 

 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:caak.mn
Мэдээ үзсэн:130
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой