Есдүгээр сарын ложистикийн индекс өссөн байна

Есдүгээр сарын ложистикийн индекс өссөн байна.

Хятадын Ложистик, худалдан авах холбооны 9-нд нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 9 дүгээр сард Хятадын ложистикийн индекс 54.3 хувьд хүрч, өнгөрөгч сараас 0.8 нэгжээр өсөж, Хятадын агуулахын индекс 50.9  хувьд хүрч, өнгөрөгч сараас 0.7 нэгжээр өсөж, Хятадын засмал замын тээврийн үнийн индекс 103.9 хувьд хүрч, өнгөрөгч сараас 0.1 нэгжээр буурч, Хятадын цахим  худалдааны ложистикийн тээврийн индекс 123.6-д хүрч, өнгөрөгч сараас 3.2 хувиар  өсжээ.

Хятадын Ложистикийн мэдээллийн төвийн орлогч захирал Хэ Хүй хэлэхдээ: Есдүгээр сард ложистикийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж, ложистикийн салбарын индекс ил тод өссөн байна. Бүс нутгаар нь үзвэл төв болон баруун нутгийн өсөлтийн хурд түргэн, салбарын байдлаас үзвэл төмөр замын тээвэр, засмал замын тээвэр, усан замын тээвэр, агуулахын салбар ерөнхийдөө өсөх хандлагатай байна гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:115
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой