Хятадын олон улсын жижиг, дунд аж ахуйн нэгжийн 14-р яармаг нээгджээ

Хятадын олон улсын жижиг, дунд аж ахуйн нэгжийн 14-р яармаг 10 дугаар сарын 10-нд Гуанжөү хотод нээгдсэн байна.

Өмнөд Африк, НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Египет, Малайз, Герман, Америк, Австрали, Бразил, Хятадын Хонконг, Макао зэрэг 32 улс орон, бүс нутгийн 649 аж ахуйн нэгж, Хятадын эх газрын 2300 гаруй аж ахуйн нэгж тус яармагт  оролцжээ. Хятадын олон улсын жижиг, дунд аж ахуйн  нэгжийн 14-р яармаг нь "Хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, солилцоогоо өргөтгөн, харилцан ашигтайгаар хамт ашиг хүртэж, хамтдаа  хөгжье” уриан дор зохион байгуулагдсан байна. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:http://news.163.com
Мэдээ үзсэн:166
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой