Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятадын хөгжлийн хэв загвар дэлхий дахинтай шууд холбоотой

Хятадын хөгжлийн хэв загвар дэлхий дахинтай шууд холбоотой.

ХКН-ын 19-р бүгд хурал 2017 оны 10-р сарын 18-нд Бээжинд чуулна. Саяхан Хятад улсын хөгжил, ололт   амжилтын талаар Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Азийн Судалгааны газрын   дарга, профессор Жэн Юүннянь үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Өдгөө Хятад   улс нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, Хятадын онцлогтой   социализмыг хөгжүүлэх гол зангилгаа үе шатандаа байгаа гэдэгтэй Жэн Юүннянь санал нэгтэй байгаа бөгөөд ХКН хөгжлийн маш нарийн төлөвлөгөө боловсруулсан   бөгөөд эдийн засаг унах зэрэг чухал асуудлуудыг цаг тухайд нь зохицуулж чадсан   гэлээ. Тэрээр: 

"Сүүлийн хэдэн жилд, ХНК-ы 18-р бүгд хурлаас хойш Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронт тооноос 6.5, 6.7 хувь болон буурсан   хэмээн хүмүүс ярьж байна. Гэвч энэ бол зайлшгүй зүйл гэдгийг тэд сайн   анзаарахгүй л байна. Аль ч улс орны эдийн засаг нэг л хэмээр өндөр өсөлттэй байж   чадахгүй. Гэвч Хятад бол аугаа улс юм. Сүүлийн хэдэн жилд маш сайн ажиллаж, эдийн засгийн өсөлтийн огцом уналтаас зайлсхийж чадсан.”

Профессор Жэн   Юүнняний үзэж байгаагаар, эдийн засгийн өсөлт ихээр өсөж унах нь маш муу. Хятад   улсын эдийн засаг хатуу газардаж, элгээрээ хэвтэнэ гэж зарим хүмүүс ярьж байна.   Хэрэг дээрээ Хятад улсын эрх баригч нам нэгэнт бодит арга хэмжээ авч, эдийн   засгаа тогтвортой, эрүүлээр хөгжихийг баталгаажуулж чадаж байна гэжээ. 

Хятад улс өөрийн хүчин чармайлтаар улс орныхоо үндсэн байдал, орчин   үеийн хөгжилд тохирсон замыг хайж олсон бол Хятад улсын төсөл төлөвлөгөө, оюун   ухаан нь зөвхөн Хятадын асуудлыг зохицуулж буйн зэрэгцээ, хүн төрөлхтний нийтлэг   асуудлыг зохицуулахад хэр их ач тус, нөлөөтэй байх тухай Жэн Юнүнань   хэлэхдээ: 

"Хүн төрөлхтний нийтлэг асуудлыг зохицуулахад Хятад   улсын үүрэг гүйцэтгэх эсэхэд эргэлзэх хүн одоо бараг байхгүй байх. Учир нь Хятад   улс бол дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц, худалдааны хамгийн том гүрэн   юм. Энэ бүхэн нь Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэхийг нэгэнт шийдсэн байна.” 

Жэн Юүнняний үзэж байгаагаар, Хятад улсын оюун ухаан, Хятад улсын төсөл   төлөвлөгөө нь хүн төрөлхтний нийтлэг асуудлуудыг зохицуулж чадах эсэх   хамгийн чухал зүйл бол бусад орон Хятад улсын туршлагаас суралцахад оршино.   Хятад улсын хөгжлийн хэв загварыг улс орнууд ямар ч өөрчлөлтгүйгээр хуулбарлаж   чадахгүй. Мөн өрнөдийн хөгжлийн хэв загварыг бүрмөсөн орлох ч биш, харин Хятадын   хөгжлийн туршлагаас суралцах явдал юм. Яг л Ши Жиньпин даргын   хэлсэнчлэн: 

"Хөгжиж буй   орнуудын загварыг хэрэгжүүлж байгаа нь барууны загварыг орлуулахын төлөө биш.   Хятадын дэвшүүлж байгаа нь сонголттой төсөл, өөр нэг төсөл тул бид үүнийг   Хятадын төсөл хэмээн нэрлэж байгаа юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийсэн 40   жилд хөгжлийн маш сайн туршлага хуримтлуулсан. Бусад улс орнууд үүнээс санаа   оноо авч болно. Хятад улс өөрийн орны загварыг бусдад тулгахгүй, хэрэгцээ   шаардлагатай улс орнууд Хятадын туршлагыг хяналт болгож болно хэмээн ерөнхий   нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцоллоо” гэжээ.

Үзэл баримтлал зэрэг олон шалтгааны улмаас   барууныхан Хятадын загварт тоомсоргүй ханддаг. Тэгэхдээ бидний туршлага бусдад   хэрэгтэй эсэх нь үзэл баримтлалтай холбоогүй, хэрэгцээ шаардлага байгаа эсэхтэй   холбоотой юм. Жэн Юннянь: 

"Хятадын   загвар гэж байгаа нь хувиа борлуулж довоо шарлуулна гэсэн үг биш. Эдийн засгийн   даяаршил, бүсчилсэн хөгжлийн нөхцөлд бүрэлдсэн зүйл юм. Тийм учраас Хятадын   туршлагад бусад улс орны туршлага их хэмжээгээр орсон байгаа. Хятад орон   нээлттэй хөгжиж байгаа болохоор Хятадын загвар нь зөвхөн Хятадынх биш, дэлхийн   бусад улс орнуудтай маш чухал харилцаа холбоотой юм” гэжээ.

Түүний үзэж байгаагаар, бусад улс орнууд   Хятадын туршлагаас суралцахдаа, өөрийн орны байдлыг гол болгон, Хятад зэрэг орны   туршлагыг багтаамжтай байр сууриар хүлээн авах ёстой. Энэ бол жинхэнэ Хятадын   загвар мөн. Хөгжлийн энэ байр суурийг улс орнууд өргөнөөр хүлээн авбал   Хятадын оюун ухаан хүн төрөлхтний асуудлыг зохицуулахад хувь нэмрээ оруулж   байгаа хэрэг юм гэжээ.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:149
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой