Энхийн элч Фанжөү эмнэлгийн усан онгоц Конгод анх удаа айлчлав

Энхийн элч Фанжөү эмнэлгийн усан онгоц Конгод анх удаа айлчиллаа.

Мөн өдрийн 10 цагт Энхийн элч Фанжөү эмнэлгийн усан онгоц Пуэнт-Нуар боомтод орсон байна. Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц анх удаагаа Бүгд Найрамдах Конго улсад айлчилж байгаа явдал юм. Конгогийн тал ёслол төгөлдөр ёслол зохион байгуулжээ.

Конгогийн эрүүл мэнд хүн амын сайд Жакулин Лидиа Миколо хэлэхдээ: Энхийн элч Фанжөү эмнэлгийн онгоц айлчлан ирснийг Конгогийн тал дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Энэ айлчлал хоёр орны найрсаг харилцааг харуулж байгаа юм. Энхийн элч  Фанжөү эмнэлэг анх удаа Конгод ирж ард иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх гэж байгаа нь Конго, Хятадын харилцаа зөвхөн Засгийн газрын хэмжээний найрсаг харилцаа биш хоёр ард түмний хооронд ч гүн гүнзгий нөхөрлөл байгааг харуулж байна гэжээ.

Айлчлалын хугацаанд Энхийн элч Фанжөү эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой юм. Мөн эмчилгээний олон баг томилон эмнэлэг зэрэг газраар оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх юм. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://www.people.com.cn
Мэдээ үзсэн:110
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой