Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Эхний ээлжийн “Тэнгэрийн элчийн аян”

Эхний ээлжийн “Тэнгэрийн элчийн аян” - Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүд Өвөр Монголд үнэ төлбөргүй эмчилгээнд орж байна.

Аравдугаар сарын 10-ны үдшийн 21:30 цагийн Улаанбаатар-Хөххот чиглэлийн галт тэргээр “Тэнгэрийн элчийн аян”, “Нэг бүс нэг зам”-аар хамтдаа аялъя хэмээх нэрийн дор болж буй хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжид хамрагдсан хүүхдүүд Монгол Улсаас Хөххотноо ирлээ. Эдгээр хүүхдүүд нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүд бөгөөд тэд тун удахгүй Өвөр Монголын Ардын Эмнэлэгт үнэ төлбөргүйгээр мэс засал хийлгэх юм.

Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь энэ оны 8 дугаар сард эхэлж, Бээжин хотын зүрхний мэргэжилтэн, Өвөр Монголын Ардын Эмнэлгийн зүрхний төвийн мэргэжлийн ажлын хэсэг Монгол Улсын Улаанбаатар хотноо 0-14 насны хүүхдүүдэд төрөлхийн зүрхний гажигийн оношлогоог хийсэн байна. Оношлогоогоор 127 өвчтөн илрүүлж, 55 өвчтөнд мэс засал хийх шаардлагатай гэдгийг тогтоожээ.  

Өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны үдэш эхний ээлжид мэс засал хийлгэх 12 өвчтөн Хөххотноо ирсэн байна. 2-3 өдөр шинжилгээ хийсний дараа Бээжин хотын Хүүхдийн төрөлхийн чанартай зүрхний өвчний мэргэжилтний ажлын хэсэг хүүхдүүдэд мэс засал хийх юм.

Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгч илэрхийлэхдээ: “Тэнгэрийн элчийн аян” нь “Нэг бүс нэг зам” дагуух улс орны хүмүүнлэгийн шаардлагад нийцүүлэн, Хятад улсын анагаах ухааны давуу тал, хүмүүнлэгийн тусламжийн төслийн туршлагад түшиглэн, эмчилгээний тоног төхөөрөмжийг байгуулах, эмчилгээний мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, хүнд өвчнийг эмчлэхээр гол зорилго болгосон цуврал тусламжийн төслийг хэрэгжүүлж, улмаар хүмүүнлэгийн шаардлагад нийцүүлж, олон улсын ард иргэдийн нөхөрлөлийг зузаатгахыг зорьж байна гэжээ.

Зохиогч:Бэлгэсэн: Т.Буянхишиг
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:261
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой