Дуучин Д.Болд, Ука нар шүүгчээр ажиллана

Дуучин Д.Болд, Ука нар шүүгчээр ажиллана,

'Авьяаслаг Монголчууд' шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан 'Монгол HD' телевизийн уран бүтээлчид дэлхийн алдартай контент болох 'The Voice' шоуг эх орондоо хийж байна.

Энэхүү шоуны оролцогчдыг урлагийн ямар алдартан шүүх нь олны анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл “The VOICE оf Mongolia” шоуны шүүгчдийн нэрс тодорсон байна.

Уг шоуны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн видео артыг үндэслэгч “On&Off” продакшний захирал С.Ононбат, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар ажиллахаар болжээ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:http://www.times.mn
Мэдээ үзсэн:159
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой