Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджавтай уулзав

Аравдугаар сарын 10-ны өдөр Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд (Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч) Д.Загджавтай уулзав.

Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь оролцов.

Ноён Д.Загджав хэлсэн үгэндээ, БНХАУ нь Монгол Улсын мөнхийн хөршийн хувьд Хятадтай харилцаагаа сайжруулах, Хятад Монголын нөхөрсөг харилцааны хөгжлийг тасралтгүй урагшлуулж, бүхий л салбарын бодит хамтын ажиллагаагаа сайжруулах нь манай улсын голлох үзэл баримтлал. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр нягтаршиж, уул уурхайн салбар хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааны гол бүрдүүлэгч хэсэг болсон бөгөөд хоёр улсын худалдаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Урт хугацааны туршид Хятадын ЗГ-аас Монгол Улсад их хэмжээний буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл олгож, Монголын зам гүүр, хил боомт зэрэг дэд бүтцийг сайжруулахад маш их хэрэгцээтэй тусламжуудыг үзүүлсэн. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах нь ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэх чадавхыг сайжруулах, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, худалдааг дэмжих зэрэгт өндөр ач холбогдолтой. Монголын тал Хятадын талтай хамтран хоёр улсын бодит хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, үргэлжлүүлэн хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хичээн зүтгэх болно гэв.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, БНХАУ болон Монгол Улс нь хоорондоо уул усаараа залгагдсан сайн найз, сайн хөрш, сайн түншүүд. Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гадаад харилцааны үзэл баримтлалыг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлж, Монголын ард иргэдэд чин үнэнч сэтгэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэн, Монгол Улсын хөгжлийг дэмжих болно. Уул уурхайн салбар нь Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал бүрдүүлэгч хэсэг бөгөөд хоёр улсын худалдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. харилцан бие биеийнхээ язгуур эрх ашиг, гол ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн дээр тулгуурлан үргэлжлүүлэн Монголын талд өөрийн чадлаараа буцалтгүй тусламж үзүүлж, хоёр улсын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж Монголын ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээн, Хятад Монголын нөхөрсөг бодит хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн хоёр улсын ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээх болно гэв.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:china-embassy
Мэдээ үзсэн:312
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой