Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Эрүүл мэндэд тустай хүнсний ногоонууд

Эрүүл мэндэд тустай хүнсний ногоонууд

Нэг аяга /30 гр/ бууцай А аминдэмийн өдрийн хэрэгцээний 56 хувийг, К аминдэмийг 100 хувь хангадаг бөгөөд дөнгөж 7 ккал илчлэгтэй.

Бууцай нь мөн исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг байдаг. Судалгаагаар бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоонууд нь бетта-каротин, лютейн хэмээх исэлдэлтийн эсрэг бодисоор баялаг бөгөөд хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ /www.ncbi.nlm.nih.gov/pubmed/8988807/.

Мөн 2015 онд хийсэн судалгаагаар бууцайг тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулах, зүрх судасны өвчинд тустай болохыг тогтоожээ. /www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4525132/.

Шар лууван

Нэг аяга шар лууван (128 гр)А аминдэмийн өдрийн хэрэгцээг 428 хувь хангадаг байна.

Луувангийн улбар шар өнгийг үүсгэдэг бодис болох беттакаротин нь исэлдэлтийн эсрэг нөлөөтэй бөгөөд хорт хавдраас сэргийлэхэд тустай.

Хятад улсын анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар өдөр бүр лууван хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг 5% бууруулдаг болох нь тогтоогджээ.

Мөн тамхи татдаг хүмүүст хийсэн судалгаагаар долоо хоногт дор хаяж нэг удаа лууван хэрэглэдэг хүмүүсийг огт лууван хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад уушгины хавдраар өвчлөх магадлал гурав дахин бага байсан байна /www.ncbi.nlm.nih.gov/pubmed/3818153/.

Шар лууван нь мөн С, К аминдэм болон эрдэс бодис калиар баялаг.

Брокколи

Брокколи нь тоонолжин цэцэгт ургамлын төрөлд хамаарагддаг. Энэхүү хүнсний ногоо нь хүхэр агуулсан ургамлын нэгдэл болох сульфурафан агуулдаг.

Хулгана дээр хийсэн судалгаагаар сульфурафан нь хөхний хорт хавдрын эсийн хэмжээ болон тоог бууруулж, хавдрын өсөлтийг зогсоож байсан байна /www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20388854.

Иран болон Канадын эрдэмтдийн амьтан дээр хийсэн судалгаагаар брокколи хэрэглэснээр исэлдүүлэгчдийн хэмжээг бууруулан исэлдэлтээс үүдэлтэй зүрхний өвчлөлийг бууруулж байжээ /www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20706790.

Нэг аяга /91 гр/ түүхий брокколи нь К аминдэмийн өдрийн хэрэгцээг 116 хувь, С аминдэмийн өдрийн хэрэгцээг 135 хувь хангахаас гадна фолийн хүчил, манган, калиар баялаг юм.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mnb
Мэдээ үзсэн:130
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой