Оршин суугчдын өмөг түшиг Шин Ли-Ин

ХКН-ын XIX их хурлын ӨМӨЗО-ы ардын төлөөлөгчийн танилцуулга

Алтан намрын 9 дүгээр сарын 14-ний өдөр Жалайд хошууны Жянь Шэ хороололд хүрэхэд Шин Ли-Ин уг хорооллын намын байгуулалтын ажлын өрөөг байгуулах ажил ихтэй байлаа. Үүний зэрэгцээ бизнесийн зөвшөөрөл авахаар өргөдөл гарган, амьжиргааны тэтгэмж хүртэх өрхийг шалгаруулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг зэрэг ажлуудыг амжуулан хийж байсан байна.

Шин Ли-Ингийн ажил ихтэй тун завгүй. Тэрээр Жянь Шэ хорооллын намын нарийн бичгийн даргын тушаалыг хашиж байгаа болохоор цаг зав гэж байхгүй. Шалтгаан нь хороолол бол том гэр бүл мэт болохоор идэж уух, амрах зугаалах, хурим, оршуулга, өвчин эмгэг, ажил олголт зэрэг оршин суугчидтай холбогдсон том жижиг зүйлүүдийг бүгдийг шийдвэрлэх хэрэгтэй аж.

- Хороололд амьдарч буй хүмүүст тулгарсан бэрхшээлийг заавал шийдэж өгнө гэж Шин Ли-Ин ярьж байв.

Жянь Шэ хороолол нь Индэр суурингийн гол гудамжинд байрладаг тул нарийн төвөгтэй асуудал их байдаг аж. Гэсэн хэдийн ч Шин Ли-Ин 3246 өрх, 8000 гаруй хүний нарийн байдлыг өөрийн гэрийн асуудал мэт сайн мэддэг.

- Шин Ли-Ин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ядуу буурай гэр бүлийг онцгой харгалздаг. Бид өөрийн гэр бүлийн гишүүнээр үзэж баяр жаргалаа хуваалцдаг. Бидний шийдвэрлэж чадахгүй бэрхшээлтэй асуудлыг шийдэж өгдөг гэж Бао Шүчинь ярив.

Шин Ли-Ин эелдэг, хүн бүрт тусалдаг сайхан зантай. Гэсэн хэдийг ч түүний ар гэрийн амьдралын стрессийг харин ойлгож мэддэг хүн цөөн байлаа. Түүний нөхөр нь ажилгүй, хөлсний ажил хийж амьдралаа аргацаана. Ахмад настнаа асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харах зэрэг бэрхшээлийг Шин Ли-Ин бараг ганцаараа үүрдэг бөгөөд үүнийгээ бусдад тоочдоггүй аж.

Энэ онд Шин Ли-Ин ХКН-ын XIX их хурлын ардын төлөөлөгч болсон байна.

- Миний энэхүү яруу алдар ард түмнээс надад өгсөн үнэлэлт, хүсэл найдвар юм. Ирээдүйд ард түмэндээ үйлчлэх ажлаа илүү сайн хийнэ. Хүмүүс баян чинээлэг аз жаргалтай амьдарвал миний хамгийн том аз жаргал гэж байлаа.       

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:124
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой