Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ард түмний дарга Ү-Хүйрань

Эвенк үндэстний өөртөө засах хошууны Имэнь суурингийн дарга Ү-Хүйранийг эрхий хуруу гарган магтдаг.

Ү-Хүйрань 30 гаруй мянган хүнтэй Имэнь суурингийн Намын хорооны нарийн бичгийн даргын албыг хашдаг. Тэрээр Имэнь сууринд ирж ажилласан 5 жил гаруйн хугацаанд суурингийн удирдлага, ажилтнуудаа уриалан хүнд бэрхшээлийг туулан хичээнгүйлэн ажиллаад үерийн аюулаас хамгаалах, үзэсгэлэнт сайхан шянь тосгоныг бүтээн байгуулах, ядуурлаас гаргах зэрэг ажлыг үр дүнтэй хийж, Имэнь суурингийн эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ өөрчлөлтийг авч ирэн, суурингийн дүр төрхийг шинэ өнгөөр сольж, иргэдийн амьжиргааны орчин сайжирсан байна.

2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Имэнь суурин байгуулагдсанаас хойш голын хөвөө дагуух 1429 өрх, 3688 хүн үерт өртжээ. Тухайн үед суурингийн дарга асан Ү-Хүйрань ард түмнээ аюулгүй газар нүүлгэх ажлыг хийжээ. 5 дугаар сарын 8-ны өдөр Ү-Хүйрань “Шиньхуа оршин суугчдын байшинд үерийн ус маш хурдтай нэмэгдэж, аюултай болсон“ хэмээх мэдээг дуулжээ. Тэр даруй том машин олж, үерийн усанд хашигдсан иргэдийг аврахаар явж, үерт хашигдсан хэдэн арван хүнийг маш хурдтайгаар авaрсан байна. 40 гаруй өдөр үргэлжилсэн гамшгаас аврах, дахин бүтээн байгуулах ажилд Ү-Хүйрань өдөрт 3 цаг л унтаж, өдөр бүр гамшгийн тухайн талбайг сахин, орой бүр шалган үзэж, гамшгийн аюулгүй байдлыг батална. Мөн тухайн газрын Имэнь нүүрс цахилгааны компаниас дэмжлэг хүсэж, гамшигт өртсөн иргэдийн идэх, суух, эм эмнэлэг зэрэг асуудлыг шийджээ. Ли гуай:

- Нам засагтаа баярлаж байна. Гамшигт өртсөн иргэд идэх хүнстэй, суух гэртэй болсон. Эгэл ардыг сэтгэлдээ боддог удирдлагатайдаа маш их баярлаж байна гэлээ.

Ард иргэдийн бэрхшээлийг сэтгэлдээ боддог үндсэн шатны удирдлагатай байснаар сууринг үерээс сэргийлэн уснаас аврах, дахин бүтээн байгуулах зэрэг бүх ажлыг амжилттай дуусгаж, гэр оронгүй 398 өрх гэр оронтой болсон.

Ү-Хүйрань 2014 оны сүүлээр Имэнь суурингийн нарийн бичгийн даргаар ажилснаас хойш Имэнь суурингийн хөгжилд маш их хүч чадал гаргасан байна. 2015 онд үзэсгэлэнт сайхан шянь тосгоныг бүтээн байгуулахад Ү-Хүйрань суурингийн чанар, барилгын ахицыг шалгах зэрэг олон ажил давхар хийжээ. Тавдугаар мал аж ахуйн талбайн 640 өрхийн нурах аюултай байрыг засан шинэчилжээ. Тэрээр:

- Нурах аюултай байр байшинг шинэчлэн засах нь ард түмний ашиг тустай шууд холбоотой. Ийм ажлыг сайн хийх хэрэгтэй гэлээ.

Суурингаас гадагш гарч хөлсний ажил хийдэг хүн олон, нурах аюултай байр байшин олон. Энэ бүхэн түүний өмнө тулгарсан байна. Тэрээр хүнд бэрхшээлийн өмнө өвдөг нугарсангүй. Анх нурах аюултай байр байшинг шинэчлэн засах ажлын ахиц муу байжээ. Иргэд түүнийг хэд хэдэн удаа эсэргүүцэж байсан гэдэг. 1 сар гаруйн хугацаанд Ү-Хүйрань 500 гаруй нурах аюултай байр байшинг засан шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав. Тэрээр барилгын анги хайх, барилгын яс чанарыг хянан шалгах, барилгын ахицыг хурдасгах ажилд хүчээ тавьжээ.

2016 оноос хойш ядуурлаас ангижруулах ажлыг ахиулахын тулд Ү-Хүйрань ч маш сайн ажиллажээ. Юүнфэн багийн ядуу өрхийн нэг болох Бай Ливэй 50 орчим настай, охин нь ч хөгжлийн бэрхшээлтэй. 30 жил суусан шавар байр нь нурах аюултай болсон байв. Ү-Хүйрань холбогдох ажлынхантай холбогдож, 110 мянган юань гуйчилж, Бай Ливэйд 50 м.кв тоосгон байр барьж өгчээ.

Ү-Хүйрань “Хошууны зэрэглэлийн шилдэг удирдлага”, “Хотын зэрэглэлийн шилдэг шянь суурингийн намын хорооны нарийн бичгийн дарга” зэрэг олон яруу алдрыг хүртжээ. Ү-Хүйрань:

- Би үндсэн шатны удирдлагын хувьд хойшид ард түмнийг илүү сайн ойлгон, хүнд бэрхшээлтэй асуудлыг нь шийдэн өгч, ХКН ард түмнийхээ шилдэг удирдлага болохоор хичээн ажиллана гэжээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:210
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой