Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Мал аж ахуйн бүс нутгийн ахмадууд хотод жаргалтай амьдарна

Шилийнхот мал аж ахуйн бүс нутгийн ахмадуудын сувиллын газрын үйлчилгээний горимыг шинэчлэн өөрчилж байна.

Шилийнхотын Булган багийн малчин 70 настай Өлзий гуай хот орж ахмадын сувиллын газар амьдраад хоёр жил болсон байна.

- Сувиллын газар амьдрах аз жаргал гэсэн үг. Дулаахан, цэвэрхэн, хөдөө шиг аргал түлээ түлэх гэж зовохгүй хэмээн Өлзий гуай сэтгэгдлээ хуваалцлаа.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн бүс нутгийн хүн амны хөгшрөлт түгээмэл асуудал болж, мал аж ахуйн бүс нутгийн нийгмийн үйлчилгээний түвшин буурай, ахмадуудын асрамж эмчилгээ зэрэг шаардлагыг хангаж чадахгүй зэрэг нөхцөлд хандан Шилийнхот ахмадуудын сувиллын үйлчилгээний хэв загварыг өөрчлөн шинэчлэх тал дээр ажилласан байна. 2014 онд Шилийнхот Засгийн гараас дэмжлэгтэй, аж ахуйн хөрөнгө оруулалтаар хямд түрээсийн байр болон нийтийн түрээсийн байрыг хамарсан 495 байрыг хот орсон малчдад зориулан сувиллын суурин болгон бүтээн байгуулсан байна.

Уг сувиллын суурин цэвэр ус, цахилгаан, зам тээвэр, дулаалга, радио телевиз зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн шийдэж, эрүүл мэндийн өрөө, супермаркет, үйл ажиллагааны төв, соёл спортын төв, монгол номын дэлгүүр, монгол хоолны газар зэргийг бүтээн байгуулсан байна. Ахмадуудын сувиллын газар нь 2014 оны 9 дүгээр сард албан ёсоор ашиглалтад орсноос хойш өнөөдрийг болтол 495 өрх сууж байгаа бөгөөд нийт 828 ахмад амьдарч байгаа аж.

Ахмадуудын сувиллын газрын бүтээн байгуулалт нь уламжлалт асрамжийн загвараас хот орж өтлөх насаа өнгөрүүлэх загвар уруу өөрчилж, хөгшрөлтийн асуудлын өөрийн өртгийг их хэмжээнд бууруулж чадсан аж. Үүний зэрэгцээ өтлөх насаа өнгөрөөх, үр хүүхдүүдээ асран халамжлах, эмнэлэгт хандах зэрэг асуудлыг ч хамтад нь шийдвэрлэснээр мал аж ахуйн бүс нутгийн малчдад эрүүл энх, аз жаргалтай амьдралын боломжийг бий болгож өгсөн байна.

Зохиогч:БАЯРТ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:310
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой