Хятадын эрдэмтэн H7N9 ханиадны эсрэг судалгаанд чухал ахиц гаргав

2013 онд Хятад улсад анх H7N9 халдварт ханиадны тохиолдлыг илрүүлснээс хойш өнөөг хүртэл жил бүрийн өвөл, хаврын улиралд тус вирус дэлгэрч, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлэл учруулсаар ирсэн юм.

Хятадын эрдэмтэн H7N9 халдварт ханиадыг эмчлэх эм бэлдмэлийн  судалгаанд чухал ахиц гаргасан байна. Хятадын Фүдань их сургуулийн Анагаахын ерөнхий дээд сургуулийн Эмчилгээний молекулын вирус судлалын лабораторийн  профессор Ин Тяньлэйгийн судалгааны баг хоёр жил гаруйн хүчин чармайлтаар H7N9  халдварт ханиадны вирусийг устгах шинэ хэлбэрийн өндөр идэвхтэй вируст эсрэг бие-m826 гэгчийг илрүүлсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, холбогдох эрдэм шинжилгээний өгүүллийг “Cell Host&Microbe” сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарын цахим хэвлэлд нийтэлсэн байна.

2013 онд Хятад улсад анх H7N9 халдварт ханиадны тохиолдлыг илрүүлснээс хойш өнөөг хүртэл жил бүрийн өвөл, хаврын улиралд тус вирус дэлгэрч, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлэл учруулсаар ирсэн  юм.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:145
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой