Хүний нөөцийн үйлчилгээний ажил төрлийн хэмжээ 2020 он гэхэд 2 их наяд юаньд хүрнэ

2020 он гэхэд Хятад улсын хүний нөөцийн үйлчилгээний салбарын хэмжээ 2 их наяд юань хүрч, үндэсний хэмжээний үлгэр жишээ 100 гаруй аж ахуйн нэгжийг бэлтгэх болно

2020 он гэхэд Хятад улсын хүний нөөцийн үйлчилгээний салбарын хэмжээ 2 их наяд юань хүрч, үндэсний хэмжээний үлгэр жишээ 100 гаруй аж ахуйн нэгжийг бэлтгэх болно гэж Хятадын Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны 11-нд нийтэлсэн “Хүний нөөцийн үйлчилгээний салбарын хөгжлийн тухай үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тэмдэглэжээ.  

Тус яамны албан тушаалтан, “сүүлийн жилүүдэд Хятад улсын хүний нөөцийн үйлчилгээний салбар түргэн хөгжиж, илэрхий амжилт гаргалаа. 2016 оны эцсийн байдлаар, үндэсний хэмжээнд хүний нөөцийн үйлчилгээний 26 мянга 700 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан бол эдгээр байгууллага нэгжид нийт 553 мянган хүн ажиллаж, салбарын  жилийн орлого нь 1 их наяд 180 тэрбум юаньд хүрсэн бөгөөд сүүлийн хэдэн жид 20  хувийн өсөлтийн хурдаа хадгалсаар байна  гэжээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой