Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Уурхайн “уран дархан”

Налгар намрын нэгэн сайхан өдөр Өвөр Монголын Пиньжань нүүрсний ХХК-ийн Люйжя нүүрсний уурхайн машин цахилгааны дүүргийн цахилгаан хүчний хяналт шалгалтын ангид олон ажилчин хуран цуглаж, ангийн дарга Жаохүй “Машины гэмтлийг чихээрээ чагнан мэдэх” гайхамшигт эрдмийг заана. Сонгодог жишээгээр мэдлэг уламжилж байгаа цахилгаан хүчний хяналт шалгалтын ангийн дарга Жаохүй энэ жил ХКН-ын ХIХ хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь түүнд урам хайрлажээ.

Уурхайн машин төхөөрөмжийн “эрүүл мэндийн эмч” цолтой Жаохүй машин засаж арчлан хамгаалахаас гадна машин төхөөрөмжид “жижиг мэс засал” хийдэг. 41 настай тэрээр нүүрсний салбарын Хятад улсын зэрэглэлийн мастераар шалгарсан байна.

Хатуужилтай суралцаж, халшрахгүй судлах нь Жаохүйн бусдаас оройлж яваа гол шалтгаан юм. Жаохүй 1997 онд Пиньжаний мэргэжлийн ажилтны сургуулийг төгсөж, Люйжя нүүрсний уурхайн машин цахилгааны дүүргийн ороогуурын ажлыг хариуцжээ. Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй гэдгээр хэдэн жилийн хатуужилтай зүтгэлээр эцэст нь төхөөрөмжийг арчлан хамгаалах талын мэргэжилтэн болжээ. 2004 онд ороогурын хамгаалалтын ангийн даргаар сонгогдож, 2012 онд цахилгаан хүчний хяналт шалгалтын ангийн даргын үүргийг хариуцав.

Люйжя нүүрсний уурхай нь олон жилийн түүхтэй уурхай болно. Уурхайн худгийн байдал, нүүрс малтах чадвар зэрэг хязгаарлалаас болж нүүрс татан гаргах хэмжээгээ дээшлүүлэхэд хамгийн тэргүүнд машины ажиллах үр дүнг сайжруулахаас эхлэх хэрэгтэй. 2009 онд Жаохүй багаа удирдан гол худгийн ороогуурын хурдыг багасгах цэгийг өөрчилж, жигд хурдаар явах замыг уртасган гол худгийн удаа бүрийн дээшлүүлэх үелэлийн цагийг 36.98 минут богино болгожээ. Олон жилийн ажлын туршлагаар Жаохүй “дээшлүүлэх машины дулааны хэмжээг сүлжээн дээр урьдчилан сэрэмжлэн хянан шалгах систем”-ийг судлан бүтээжээ.

2011 онд Люйжя нүүрсний уурхай “Жаохүй их мастерын ажиллах тасаг”-ийг байгуулжээ. Жаохүй “үргэлж асуух, үргэлж үзэх, үргэлж сонсох, үргэлж хэрэглэх, үргэлж тэмдэглэх, үргэлж хөдлөх, үргэлж бодох” долоон үргэлжийн уран аргыг хураангуйлжээ. Тэрээр Хятад улсын нүүрсний салбарын мэргэжлийн их мастер, Хятад улсын 10 шилдэг анги багийн дарга, Хятад улсын нүүрсний үйлдвэрийн шилдэг залуу уурхайч, Хятад улсын хөдөлмөрийн жишээч, Хятад улсын цахилгааны группийн тэргүүний машин цахилгааны мастераар шалгарчээ. 

Зохиогч:Ван Тана
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:253
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой