ХКН-ын XIX сонгуулийн хурлаар юу хэлэлцэх вэ?

ХКН-ын XIX сонгуулийн хурал 10 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийх бол 2287 төлөөлөгч оролцож, 7 хоног үргэлжилнэ.

Хуралдаанаар ХКН-ын шинэ үеийн удирдлагыг сонгох бөгөөд Төв хороо, Улс төрийн товчооны гишүүдийг бүрдүүлж, дахин улиран Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг сонгож, шинэ удирдах багийг байгуулна.

Үүний дагуу төлөөлөгчид XIX сонгуулийн хорооны ажлын тайланг хэлэлцэж, өнгөрсөн таван жилийн алдаа оноог дүгнэж, ирэх таван жилийн засаглалын тухай зөвшилцөх болно. Тэгвэл энэхүү хурал нь ямар хөтөлбөрийн дагуу хуралдах вэ?

ХКН-ын XVIII хурлын 7-р бүгд хуралдаан

Аравдугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд хуралдана

Гол агуулга:

ХКН-ын XIX сонгуулийн хурлын хамгийн сүүлийн бэлтгэл ажлыг хийнэ.

Хөтөлбөр:

ХКН-ын XIX хурлыг хуралдуулах цагийг тогтоно.

Хоёр тайлан, нэг төслийн тухай ярилцана. Үүнд, XVIII сонгуулийн Төв хорооноос XIX сонгуулийн хуралд дэвшүүлсэн тайлан, XVIII сонгуулийн Сахилга бат шалгах хорооноос XIX сонгуулийн хуралд дэвшүүлсэн ажлын тайлан, “Хятадын Коммунист Намын дүрэм /засвар оруулсан төсөл/-ийг ярилцана.

ХКН-ын XVIII хурлаас хойш хийгдээгүй үлдсэн асуудлуудыг шийдвэрлэнэ. Жишээ нь: ХКН-ын Чүнчин хотын хорооны дарга асан Сүнь Жэнцайн зэрэг хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх.

Төв хорооны цэргийн зөвлөлийн дэд даргыг томилох.

Төв хорооны орлогч гишүүнийг Төв хорооны албан ёсны гишүүнээр сонгох.

Хуралд оролцох хүмүүс:

Төв хорооны гишүүд, төв хорооны орлогч гишүүд

Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүд болон холбогдох ажилтан.

ХКН-ын XIX хурал

Аравдугаар сарын 17-ны өдөр

Бэлтгэл хуралдаан

Хөтөлбөр:

Төлөөлөгчдийн мэргэшлийг шалгах хороог баталж, хурлын тэргүүлэгчдийн багийг сонгон батална /Тэргүүлэгчдийн баг нь их хурлын удирдах байгууламж болно. Хурлын хугацаанд одоогоор алба хааж байгаа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд, Улс төрийн товчооны гишүүд одоогийн албан тушаалын нэрээрээ оролцохгүй. Гэвч тэд тус хурлын тэргүүлэгчдийн багийн байнгын хорооны гишүүд болно./ Хурлын тэргүүлэгчдийн багийн нэгдүгээр бүгд хурлыг хуралдуулах, тэргүүлэгчдийн багийн байнгын гишүүдийг сонгон батална.

XIX хурлын тэргүүлэгчдийн баг нь ХКН-ын XIX хурлын төлөөлөгчдийн мэргэшлийг шалгасан тайланг батална.

ХКН-ын XIX хурлын сонгуулийн дүрмийг баталж, төлөөлөгчдөд өгч нарийн боловсруулна.

Аравдугаар сарын 18-ны өдөр

Хурлын нээлт

Хөтөлбөр:

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ажлын тайлан хийнэ.

Хуралд оролцогчид Төв хорооны ажлын тайланг сонсоно.

ХКН-ын XIX хурлын ажлын тайлангийн анхаарал татах сэдэв нь дарга Ши Жиньпиний үзэл бодол тус тайланд дурдагдах эсэх болно.

 

Аравдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд

Төлөөлөгчид ХКН-ын XIX хурлын ажлын тайланг судлан ярилцана.

Хөтөлбөр.

Төлөөлөгчдийн 40 багаас орон нутгийн 34 баг нь Ардын Их Хурлын танхимд ээлжээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө нээлттэй ярилцана.

 

Аравдугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш

Тэргүүлэгчдийн багийн хоёрдугаар хурлыг хуралдуулна

Хөтөлбөр:

Төв хорооны гишүүд, Орлогч гишүүд, Сахилга бат шалгах хорооны орлогч гишүүдийн бүртгүүлсэн нэрсийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ. 

XIX сонгуулийн Төв хорооны ажлын тайлангийн шийдвэрийн урьдчилсан төсөл, XIX сонгуулийн хорооны Сахилга бат шалгах хорооны ажлын тайлангийн шийдвэрийн урьдчилсан төсөл, ХКН-ын дүрэм /засвар оруулсан төсөл/-ийн шийдвэрийн урьдчилсан төслийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ.

 

Аравдугаар сарын 21-ний өдөр

Төлөөлөгчид баг хуваан хэлэлцэнэ

Хөтөлбөр:

Төв хорооны гишүүд, Орлогч гишүүд, Сахилга бат шалгах хорооны орлогч гишүүдийн бүртгүүлсэн нэрс, XIX сонгуулийн Төв хорооны ажлын тайлангийн шийдвэрийн урьдчилсан төсөл, XIX сонгуулийн хорооны Сахилга бат шалгах хорооны ажлын тайлангийн шийдвэрийн урьдчилсан төсөл, ХКН-ын дүрэм /засвар оруулсан төсөл/-ийн шийдвэрийн урьдчилсан төслийг тус тус хэлэлцэнэ.

 

Аравдугаар сарын 22-ны үдээс хойш, 23-ны үдээс өмнө

Төлөөлөгчдийн бүгд хурал

Хөтөлбөр:

Хурлаар Төв хорооны гишүүд, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүд, Орлогч гишүүдийг зөрөөтэй онооны харьцаагаар сонгох. Тус зөрөөтэй оноо нь 8-9 хувь байх бөгөөд орлогч гишүүдийн нэрсийг зарлахгүй.

 

Аравдугаар сарын 23-ны үдээс өмнө

Тэргүүлэгчдийн багийн гуравдугаар хуралдаан

Хөтөлбөр:

Хурлаар Төв хорооны гишүүд, Орлогч гишүүд, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүнээр нэр дэвшигчдийн нэрсийн урьдчилсан төслийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх.

 

Аравдугаар сарын 23-ны үдээс хойш

Төлөөлөгчид баг хуваан хэлэлцэнэ

Хөтөлбөр:

Тэргүүлэгчдийн багийн гуравдугаар хуралдаанаар батлуулсан Төв хорооны гишүүд, Орлогч гишүүд, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүнээр нэр дэвшсэн урьдчилсан төслийг хэлэлцэнэ.

 

Аравдугаар сарын 24-ний өдөр

Сүүлийн сонгууль болон хаалт

Хөтөлбөр:

XIX сонгуулийн Төв хорооны гишүүд, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүдийг сонгон батална.

XIX сонгуулийн Төв хорооны ажлын тайланг батална.

Төв хорооны Сахилга бат шалгах хорооны ажлын тайланг батална.

ХКН-ын дүрэм /засвар оруулсан төсөл/-ийг батална.

 

XIX сонгуулийн Төв хорооны нэгдүгээр бүгд хурал

10-р сарын 25-ны өдөр

Хөтөлбөр:

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд болон ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон батална.

Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны дэвшүүлсэн нэрсийн дагуу Төв хорооны нарийн бичгийн даргын газрын гишүүдийг баталж, Төв хорооны Цэргийн зөвлөлийн гишүүдийг батална.

XIX сонгуулийн Сахилга бат шалгах хорооны нэгдүгээр бүгд хуралдаанаар тус хорооны нарийн бичгийн дарга, дэд нарийн бичгийн дарга болон байнгын хорооны гишүүдийг сонгон батална.

Хуралд оролцох хүмүүс: XIX сонгуулийн Төв хорооны нэгдүгээр бүгд хуралд Төв хорооны гишүүд, орлогч гишүүд зэрэг 400 гаруй гишүүн оролцоно. /Үүнд, Төв хорооны гишүүд, Орлогч гишүүдийн тоог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас тогтооно./ Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүд оролцоно.

 

Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, хуучин дарга удирдлага солигдоно.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:491
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой