Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Шиньжяны Борталд боллоо

Ази-Европыг сундалсан төмөр замын баруун бэхлэлт нь үзэсгэлэнт сайхан Шиньжяны Борталын Монгол Үндэстний Өөртөө Засах жөүгийн Алаг Уул хотод байрладаг.

Бортал жөү мөн Ази тивийн хуурай газрын хүйсэнд орших “Торгон зам”-ын чухал суурин газар болно. Сүүлийн жилүүдэд Бортал жөүгийн Намын хороо, Засгийн газар “Нэг бүс нэг зам”-ын алтан боломжийг түшиглэж, Тэнгэр уулын ар хормойн аж ахуйн хөгжилд бат суурь тавихаар импорт экспортын харилцааг чөлөөтэй болгож, боомтоор эдийн засгийг хөгжүүлэх, боомтоор жөүг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлж байна.

Үзэсгэлэнт сайхан Бортал жөүг цогцлон байгуулахаар сүүлийн хэдэн жилд Бортал жөүгийн худалдаачдыг урьж, хөрөнгө оруулах товчооноос Монгол Улс , Казахстан зэрэг хөрш улс оронтой эдийн засаг, соёлын солилцоо хийж, эдгээр улс орны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулжээ.

Энэ удаагийн Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 11 дүгээр сарын 2-ноос 8-ны өдрийг хүртэл Борталын Хун Шин Мэй Кай Лун худалдааны газрын нэгдүгээр байранд дэлгэгдэж байгаа болно. Үзэсгэлэнд Монгол Улсын цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, монгол гоё чимэглэлийн зүйлс, монгол дээл, гутал, ноос ноолуур, тэмээний ноос, сарлагийн ноосоор хийсэн бүтээгдэхүүн, арьсан хувцас, арьсан цүнх зэрэг 100 гаруй нэр төрлийн барааг дэлгэн борлуулах аж.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cctv.com
Мэдээ үзсэн:453
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой