Хятадын Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн-2017 нээгдлээ

Хятадын Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн-2017 нээгдлээ

XIX удаагийн Хятадын Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 28 улс орны 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Үзэсгэлэн аж үйлдвэрийн автоматжуулалт, робот, технологийн шинэчлэл ба сансрын технологи зэрэг 9 хэсгээс бүрджээ. FҮ-4 хиймэл дагуул, Ширээний теннисний робот, дэлхийн хамгийн анхны гар утасны хиймэл оюун ухааны чип зэрэг дотоод гадаадын технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ шинэчлэл, ололт амжилтыг дэлгэн үзүүлсэн нь онцлог байлаа.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:447
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой