Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцов

Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод АПЕК-ийн болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад   оролцсон байна.

Уулзалт “Шинэ  хөдөлгөгч хүчийг хамтдаа хайж, дэд бүтцээ бүх талаар холбосон, Ази Номхон далайн  интеграцчиллыг байгуулъя” сэдвээр ярилцаж, АПЕК болон АСЕАН-ын хамтын   ажиллагааны талаар ярилцжээ.

Ши Жиньпин:  АПЕК бол Ази Номхон далайн бүсэд хамгийн нэр нөлөөтэй эдийн засгийн хамтын  ажиллагааны индэр юм. Харин АСЕАН бол Ази тивийн хамгийн том амьжиргааны болон нөөц хүчтэй бүс нутгийн интеграцчиллын байгууллага юм. Энэ хоёр том механизмын  хамтын ажиллагааны ухагдахуун холбоотой байж, зөвшилцлөөр саналаа нэгтгэж, уян хатан, бүтээлч байж, тал талынхаа байр суурийг анхаарах зэрэг зарчмыг   баримталдаг. Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна   гэжээ.

Ши Жиньпин тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар хэдэн санал дэвшүүлжээ. Нэгт, бүс нутгийн интеграцчиллын үйл явцыг хамтдаа ахиулах. Хоёрт, дэд бүтцээ харилцан  холбох бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах. Гуравт, багтаамжтай, тогтвортой  хөгжлийг хамт ахиулах зэрэг болно.

Ши Жиньпин: Хятад, АСЕАН бол ойр хөрш, харилцан итгэлцэж, харилцан ойлголцож, харилцан ашигтай харилцан туслалцсан стратегийн түнш юм. Хятад улс "дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай" үзэл баримтлал хэрэгжүүлж, АСЕАН-тай найрсаг  хамтын ажиллагаагаа баримталж, АСЕАН-ын бүтээн байгуулалтыг дэмжин, АСЕАН нь бүс нутгийн хамтын ажиллагаанд гол байр эзлэхийг дэмжиж, “нэг бүс нэг зам”  санаачилгыг АСЕАН-ын хөгжлийг стратегитай уялдуулан улам өндөр түвшний Хятад-АСЕАН-ын стратегийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, улам нягт Хятад-АСЕАН-ын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, Ази Номхон далайн бүс нутгийн нэгдмэл хөгжил, хамтын хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно  гэжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:342
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой