Tmall сайтын худалдааны хэмжээ 168 тэрбум 200 сая юаньд хүрэв

Tmall сайтын худалдааны хэмжээ 168 тэрбум 200 сая юаньд хүрлээ.

Энэ сарын 11-ний 24 цагийн байдлаар Alibaba группийн Tmall сайтын цахим худалдааны хэмжээ 168 тэрбум 200 сая юаньд хүрэв. Дэлхийн олон улс орны хэрэглэгчид 1 тэрбум 480 сая  удаа төлбөр төлж, бараа гүйлгээний захиалга 80 саяыг давсан бөгөөд дэлхийн 225  улс орон, бүс нутгийг хамарсөн байна.

 

Өдгөө 11 дүгээр сарын 11-ний өдөр  урьд нь ганц бие хүмүүсийн баяр байсан бол одоо нэгэнт цахим худалдааны баяр болон хувирчээ. Энэ оны байдлаар гадаадын бараа гүйлгээ сайтай байлаа. Tmall  сайтын 140 мянган төрлийн барааны дотор гадаадын брэнд 60 мянга гаруй байсан  нь дэлхийн улс орнуудын нэртэй брэнд, аж ахуйн нэгж, фирмийг бараг бүгдийг хамарсан байна. Эдгээр брэндийн үйлдвэрүүд ч 11 дүгээр сарын 11-ний цахим худалдааны  баярыг ашиглан өвөрмөц бараа бүтээгдэхүүнээ Хятадын хэрэглэгчдийн гарт шуурхай  хүргэж байна. Энэ онд Tmall сайтын худалдааны хэмжээ 168 тэрбум 200 сая юанийн  шинэ амжилт тогтоосон нь дэлхийн даяаршлын чиг хандлагыг харуулж  байна. 

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:385
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой