Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзав.

Арван нэгдүгээр сарын 11-нд Вьетнамын Да Нанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-Интэй уулзжээ.

Ши Жиньпин: БНХАУ, БНСУ бол мөнхийн ойр хөрш, хаяа нийлсэн хамтын  ажиллагааны түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилийн турш,  найрсгаар солилцон, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх нь хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирлээ. БНХАУ, БНСУ өөр өөрийн эдийн засаг, нийгмээ хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг баталгаажуулах талаар хамтын өргөн ашиг сонирхолтой. Хоёр орны харилцааг сайтар хөгжүүлэх нь түүх, цаг  үеийн урсгалд нийцэх бөгөөд хоёр ард түмний хамтын хүсэл зорилт мөн. Хятад улс БНСУ-тай тогтоосон харилцаагаа чухалчилдаг бөгөөд БНСУ-тай хамтран, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.

Тэрээр: Өдгөө БНХАУ, БНСУ-ын харилцаа зангилаа үедээ ороод байна. Хоёр тал гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ хамгаалан, санал бодлоо солилцон зөвшилцлөө нэмэгдүүлэх ёстой хэмээн онцолсон бөгөөд Хятад улсын “THAAD”-ын асуудлаарх байр суурийг  дахин нотолж, том ашиг сонирхлын харилцааны асуудлаар хоёр тал түүхийн өмнө хариуцлага хүлээх, БНХАУ, БНСУ-ын харилцаанд хариуцлага хүлээх, хоёр ард түмний өмнө хариуцлага хүлээх байр сууриар түүхийн шалгалтыг давахуйц шийдвэр  гаргаж, хоёр орны харилцааг ямагт зөв замаар тогтвортой урагшлуулахыг  баталгаажуулах ёстой гэжээ.

Мүн Жэ-Инь: ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдсан, Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр  хүргэж, XIX их хурлын үеэр Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр: БНСУ, БНХАУ хамтран зүтгэж, хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоо, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг даруй сэргээхийг хүсэж байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг БНСУ дэмжих бөгөөд идэвхтэй оролцоход бэлэн байна. Хятад улс “THAAD”-ын асуудалд анхаарал хандуулж буйг БНСУ чухалчлах бөгөөд Хятад улсын стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироох зорилго байхгүй  гэжээ. 

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:259
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой