Ши Жиньпин Шинзо Абетэй уулзав

Ши Жиньпин Шинзо Абетэй уулзав.

Арван нэгдүгээр сарын 11-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод БНХАУ-ын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзав. 

Ши Жиньпин: Хятад Япон хоёр ойр хөрш, Азийн болон дэлхийн чухал эдийн засаг юм. Хятад, Японы харилцаа тогтвортой хөгжих нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг, дэлхийн хувьд чухал үр нөлөөтэй. Энэ онд Хятад Японы дипломат харилцаа хэвийн болсон 45 жилийн ой тохиож байна. Ирэх жил Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээг үүсгэн байгуулсан 40 жилийн ой тохионо. Хоёр тал хоёр ард түмний язгуур ашиг сонирхлыг бодолцож, энх тайван, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чиг хандлагыг оновчтой барьж, тасралтгүй хүчин чармайлтаар ашигтай  нөхцөл бүрдүүлэн, хоёр орны харилцааг сайжруулж, цаашид хөгжүүлэх ёстой  гэжээ. 

Тэрээр: Хоёр орны харилцааг сайжруулахад харилцан итгэлцэл зангилаа үүрэгтэй. Бодит үйл ажиллагаа, бодлогоор Хятад, Япон хамтын ажиллагааны  түнш, харилцан заналхийлэхгүй байх тухай стратегийн нийтлэг ойлголтыг харуулахыг Японоос хүсэж байна. Түүх, Тайвань зэрэг Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурьтай холбоотой чухал зарчмын асуудлаар, Хятад, Японы улс төрийн 4 баримт бичиг, мөн харилцан тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу ажиллах ёстой. Бүтээлч арга барилаар хоёр орны санал зөрөлдөөнийг зохицуулах ёстой  гэжээ. 

Шинзо Абэ ХКН-ын XIX хурал амжилттай болсонд баяр хүргэж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв. Хятад улстай хамт хүчин чармайлт гаргаж, ирэх жил болох Япон, Хятадын энх тайван, найрамдлын гэрээг байгуулсны 40 жилийн ойг тохиолдуулан, хоёр орны стратегийн  харилцан хөнгөлөлттэй харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улстай дээд хэмжээний харилцан айлчлалыг эрчимжүүлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, дэд бүтцээр холбох, "Нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийг хүсэж байна. Япон улс 2020 оны зуны олимп, Хятад улс 2022 оны өвлийн олимпыг тус тус зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Хятад улстай солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд Япон улс бэлэн байна  гэжээ. 

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:257
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой