Ши Жиньпин дарга Нгуен Фу Тронтай хэлэлцээр хийв

Ханой хотноо энэ сарын 12-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийг дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронтай хэлэлцээр хийв.

     Хоёр тал хоёр орны хөгжлийн ололт амжилтыг харилцан үнэлж, Хятад, Вьетнамын  уламжлалт найрсаг харилцааг залгамжлан, хамгаалж хөгжүүлэн, найрсаг бодлого  хэрэгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг сайтар ахиулан хоёр орон, хоёр  ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой гэж санал нэгтэй үзэв. 

Ши  Жиньпин дарга, Нгуен Фу Трон нар ХКН-ын XIX их хурал, Вьетнамын нам, улс  орны холбогдох байдлыг харилцан танилцуулав. 
Дарга Ши Жиньпин:

- Хятад,  Вьетнам хаяа нийлсэн сайн хөрш, жаргал зовлонгоо хамтатгасан сайн анд, хүсэл  зорилго нэгтэй сайн нөхөр, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх сайн түнш юм.  Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш Мао Зэдун, Хо Ши Мин  нарын хоёр орны ахмад удирдагчдын үүсгэн байгуулсан найрсаг харилцаа бэхжин  хөгжсөөр ирэв. Он гарснаас хойш хоёр нам, хоёр орны өндөр дээд хэмжээний  айлчлал үргэлжилж, олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн Хятад, Вьетнамын харилцаанд идэвхтэй ахиц гарсан байна. Өдгөө хоёр орон хөгжлийн зангилаа үе шатандаа байгаа юм. Хоёр орны өөр өөрийн бүтээн байгуулалт, хоёр талын  харилцаанд түүхийн шинэ боломж тохиож байна. Хоёр тал хоёр нам хоёр орны  харилцааны гол тал, хоёр ард түмний язгуур ашиг сонирхлыг бодолцож, Хятад  Вьетнамын харилцааны шинэ байдлыг бий болгож, урагшлах замналд жаргал зовлонгоо  хамтатган, хамтдаа хөгжих ёстой гэсэн байна. 

 Нгуен Фу Трон ХКН-ын XIX  их хурал амжилттай болсон, Ши Жиньпиний ерөнхий нарийн бичгийн даргаар улиран  сонгогдож, ХКН-ын удирдах төв болсон явдалд баяр хүргэв. Тэрээр:

- Вьетнамын  үндэстний чөлөөлөх үйлс, улс орны хөгжилд Хятадын үзүүлсэн асар их тусламжид  баярлаж байна. Мөн Хятад улсын олон улс, бүс нутгийн үйл хэрэгт улам их үүрэг  гүйцэтгэхийг дэмжиж байна. Вьетнамын тал Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн  ололт амжилт, тус бүс нутагт оруулсан идэвхтэй хувь нэмрийг дээд хэмжээгээр  үнэлж, Ши Жиньпин даргын дурдсан хувь заяаны нэгдмэл цогцыг дэмжиж байна. Хятад  улстай хамт хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын  ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд үр шим хүртээн,  бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байна  гэсэн байна.


 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:252
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой