”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дундад-Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж харилцан баяр хүргэв

Энэ сарын 6-нд Дундад улсын дарга Ши Жиньпин, Европын Зөвлөлийн дарга Туск, Европын холбооны зөвлөлийн дарга Жонкер нар харилцан баярын цахилгаан илгээжээ.

Энэ сарын 6-нд Дундад  улсын дарга Ши Жиньпин, Европын Зөвлөлийн дарга Туск, Европын холбооны зөвлөлийн дарга Жонкер нар харилцан баярын цахилгаан илгээж, Дундад  Европын холбооны дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Дундад  Европын харилцааны хөгжлийг Дундад  улс ихэд чухалчилдаг бөгөөд Европын холбооны удирдагчидтай хамт дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан, Дундад -Европын 4 том түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулж, харилцан ашигтай, хамтдаа үр ашиг хүртэх Дундад -Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд хөгжүүлэхийг найдаж байна гэлээ.

Туск баярын цахилгаандаа, Европын орнууд болон Дундад  улсын ард иргэд Европ-Дундад ын харилцааны хөгжлийн замаар тууштай замнаж, Европ-Дундад ын иж бүрэн стратегийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Жонкер, Европ-Дундад ын харилцаа улс төр, эдийн засаг, соёл, бусад олон салбарт асар их амжилтанд хүрсэн юм. Европын холбоо Европ-Дундад ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа бөгөөд Дундад  улстай хамт энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийг түргэтгэн, Европ-Дундад  тэрчлэн дэлхийд үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэлээ.

 

Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2139
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой