Сэтгүүлчдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээ үзүүллээ

Арван нэгдүгээр сарын 8-ны өдөр Хятад улсын сэтгүүлчдийн баяр тохиодог билээ. Энэхүү баярыг тэмдэглэдэг болоод 18 дахь жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Сэтгүүлчдийн баярыг тохиолдуулан ӨМӨЗО-ы Сэтгүүлчдийн холбоо болон Хүсэхүй монгол эмнэлэг хамтран шилдэг сэтгүүлчдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. Бүх биеийн шинжилгээ болон монгол эмчилгээний аргаар судас барьж оношилгоо хийж өгсөн байна.

ӨМӨЗО-ы Сэтгүүлчдийн холбооны ажилтан Жан Жянли:

- Сэтгүүлч хүн гэдэг маш их завгүй, ачаалал ихтэй ажиллаж, ядаргаа ихтэй явдаг. ӨМӨЗО-ы Сэтгүүлчдийн холбооноос энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сэтгүүлчдэд баярын мэнд хүргэж байна. Биеийн эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулахыг сануулж байна гэлээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:397
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой