Жак Ма Их Аварга Дагвадоржтой “хүч үзлээ”

Их аварга Д.Дагвадорж Жак Магийн урилгаар Хятадын “Гун Шөү Дао” /”Довтлох, Хамгаалах урлаг”/ киноны туслах дүрд жүжиглэсэн байна.

Хятадын “Аlibaba” группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Жак Ма гол дүрд, Жет Ли нар туслах дүрд тоглосон богино хэмжээний кино “Гун Шөү Дао” 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим сүлжээгээр цацагдах тухай мэдээлэл сүүлийн үед интернэтээр шуугиан тарьж байсан. Киноны зарлалаар олон олон алдартай жүжигчдийг харсан хүмүүс 11-ний өдрийг хүсэн хүлээж угтсан бол киноны бүх үйл явдал 20 минутад дууссан нь дэндүү харамсалтай байжээ.

"Гун Шөү Дао" киноны зарлал 

“Кино урлаг бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх хамгийн сайн арга мөн. “Тулаанаар хамгаалах ёс учир” буюу “Гун Шөү Дао”-г илүү олон хүмүүст таниулах” зорилго бүхий тус кинонд Хятадын тулааны урлаг довтлон дайрахаар гол зорилго болгодог бус, харин тулааны эрдмээр нутаг орноо хамгаалж, энэхүү өв соёлыг уламжлан түгээхийн төлөө юм гэсэн утга агуулгыг тодруулахыг зорьсон байна.

"Гун Шөү Дао" киноны зарлал 

Кино богино хэдий ч дүр бүгдэд алдартай жүжигчид тоглосноороо онцлог болжээ. Тодруулбал, киноны найруулагчаар Хятадын алдарт жүжигчин Вэнь Жан, найруулагчаар Жет Ли ажилласан бөгөөд дүрд Жак Ма, Жет Ли, Ү Жин, Donnie Yen буюу Жэнь Зидань зэрэг Хятадын алдартай жүжигчид, мөн Монгол Улсын Их Аварга Д.Дагвадорж урилгаар кинонд тоглосон байна.

Donnie Yen буюу Жэнь Зидань, Ү Жин, Жет Ли

Жак Ма

Жак Магийн хувьд “Алибаба группийн үүсгэн байгуулагч”, “тэрбумтан” хэмээх тодотголтой өчнөөн жил амьдарсан хэдий ч кинонд жүжиглэх, Хятадын соёлоо өргөн мандуулах “хүсэл мөрөөдөл” түүний сэтгэлд оволзсоор ирсэн гэдгийг энэхүү кинонд үнэ хөлс, харамжгүй оролцсоноос мэдэж болох юм. “Тай Жи соёлын үнэнч фен” Жак Ма “Хятадынх бол дэлхийнх” хэмээн ойлгож, “Хятадын соёлоо түгээн дэлгэрүүлэх хүсэл зорилго”-ын үүднээс энэ кинонд жүжиглэсэн гэдэг ч жил бүр нэг тохиох “11 дүгээр сарын 11”-ний цахим худалдааны хямдралтай өдрөө рекламдах зорилготой байсан болов уу гэж мөн цөөн бус хүмүүс таамагласан аж. Ямартай ч Хятадын хамгийн дээд зиндааны жүжигчдийн оролцоотой бүтсэн киноны гол дүрд тоглосон түүний энэхүү “алтан боломж”-ийг “мөнгөтэй бол чөтгөрөөр тээрэм зүтгүүлж чадна” хэмээн тайлбарлаж байгаа нь олон.

Д.Дагвадорж, Жак Ма

Их Аварга Дагвадоржийн хувьд өмнө нь Жак Матай оройн хоолонд хамт орсон, цахим хуудсаар зургуудаа тавьсан зэрэг мэдээ интернэтээр цацагдаж байсан. Энэ удаад их аварга мөн Жак Магийн урилгаар уг кинонд тоглосон бөгөөд “Жет Ли, Donnie Yen зэрэг ододтой хамт Тмалл сайтын 11-ний үдшийн цэнгүүнд уригдан оролцсоноос харахад Жэк Магийн сэтгэлд түүний байр суурь маш хүнд байх нь” гэх яриа Хятадын цахим сүлжээгээр цацагдаж байгаа аж.  
 
Киноны бусад дүрд:


“Ядуу хувраг” Жет Ли


Зөү Шымин:

Хятад улсын 48 килограммын боксын тамирчин, 2008 оны Олимпийн наадмын 48 килограммын боксын тэмцээний алт, 2012 оны Олимпийн наадмын 49 килограммын боксын тэмцээний алтын эзэн.


Хун Жиньбао:
Хонконгийн алдарт жүжигчин, Үшүгийн зөвлөх

 
Ү Жин:

Ү Жиний найруулан тоглосон “Жань Лан2” буюу “Дайчин чоно” кино саяхан Хятад даяар шуугиан тарьж байсныг дахин дурдах шаардлагагүй биз. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:423
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой