Ази тивийн эмэгтэйн Боксын манлай шалгаруулах тэмцээн Вьетнамд боллоо

Ази тивийн эмэгтэйн Боксын манлай шалгаруулах тэмцээнд Хятад улсын баг 4 алт, 1 мөнгөн медаль гардав

       Нийт 22 улс орноос оролцсон 120 гаруй тамирчин 10 зэрэглэл хувааж ширүүн өрсөлдлөө. Өвөр Монголын эмэгтэйн Боксын багаас 3 тамирчин тэмцээнд оролцож, Ли Чянь 75 килограммын хүндийн жингийн тэмцээнд алтан медаль гардаж, Ян Шяоли 81 килограммын хүндийн жингийн тэмцээнд алтан медаль гардсан байна. Дү Дань 64 килограммын хүндийн жингийн тэмцээнд мөнгөн медаль гардав.

Энэ удаагийн Ази тивийн эмэгтэйн боксын манлай шалгаруулах тэмцээнд Хятад улсын баг нийт 4 алт, 1 мөнгөн медаль гардсан ба үүнд Өвөр Монголын тамирчид 2 алт, 1 мөнгөн медаль гардсан байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongolian.news.cn
Мэдээ үзсэн:234
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой