Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпин дарга Лаосын удирдагчтай хэлэлцээр хийв

Вьентьянд энэ сарын 13-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарын бичгийн дарга, Лаос улсын дарга Бауннханг Ворчитай хэлэлцээр хийв.

         Хоёр  орны хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэн солилцоо, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, Хятадын өөрчлөлт нээлт, Лаосын шинэчлэлийн үйлсийг тасралтгүй  урагшлуулан сайн хөрш, сайн андын үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, Хятад-Лаосын уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, урт хугацаанд тогтвортой, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал  нэгдсэн байна.

Хэлэлцээрийн явцад Ши Жиньпин дарга Лаосын талд ХКН-ын ХIХ их хурлын  талаар танилцуулсан бол Лаосын тал нам, улс орныхоо хөгжлийн байдлыг танилцуулав.

Лаос улс Лаосын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй замнаж, эдийн засаг, нийгмийн ихээхэн амжилт гаргаж буйг дарга Ши Жиньпин өндрөөр үнэлсэн  байна. Улмаар Бауннанг Ворчит даргаар ахлуулсан ХКН-ын Төв хорооны удирдлагаар Лаосын  ард түмэн өөрчлөлтийн явцад улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж хэлэв.  

Бауннанг Ворчит ХКН-ын ХIХ их хурал амжилттай болсонд баяр хүргэж,  хурлын ололт амжилтыг өндрөөр үнэллээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:378
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой