Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад улс дэлхийн супер компютеруудын жагсаалтад тэргүүлж байна

Хятад улс дэлхийн супер компютеруудын жагсаалтад тэргүүлж байна.

Хятад улс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай компьютеруудын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүлээд зогсохгүй уг жагсаалтад багтсан супер компьютеруудынхаа тоогоор анх удаагаа АНУ-ын өмнө бичигджээ.

Хоёр жил тутамд гаргадаг дэлхийн хамгийн хурдан 500 супер компьютерын “Шилдэг 500” жагсаалт даваа гарагт гарсан байна. Уг жагсаалтын нэгдүгээрт секундэд  93.01 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютер бичигджээ.

Петафлоп гэдэг нь супер компьютерын хүчин чадлыг хэмжих нэгж бөгөөд 1 петафлоп нь 10-ын 15 зэрэгттэй буюу квадриллионтой (тунамал) тэнцүү гэнэ.

“Шилдэг 500” жагсаалтын хоёрдугаарт секундэд 33.86 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Тяньхэ-2” буюу “Тэнгэрийн заадас-2” супер компьютер оржээ. 2015 оны 11 дүгээр сард “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютерыг үйлдвэрлэхээс өмнө “Тяньхэ-2” нь хүчин чадлаараа гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байсан аж.

Харин жагсаалтын гуравдугаарт Европын хамгийн өндөр хүчин чадалтай супер компьютер гэгддэг Швейцарийн “Пиз Дэйнт”, дөрөвдүгээрт нь Японы “Гёокоү” хэмээх шинэ супер компьютер орсон бол тавдугаарт нь Америкийн “Титан” оржээ. Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай 500 супер компьютерын жагсаалтын эхний гурван байрт АНУ-ын супер компьютер багтаж чадаагүй хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.
 
Мөн “Шилдэг 500” жагсаалтад багтсан супер компьютеруудынхаа тоогоор Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлсэн байна. Тодруулбал, энэ жагсаалтад Хятадын 202, АНУ-ын 144 супер компьютер багтжээ. Энэ нь одоогоос 25 жилийн өмнөөс гаргаж эхэлсэн “Шилдэг 500” жагсаалтад Америкийн хамгийн цөөн компьютер орсон тохиолдол гэнэ. Ердөө зургаан сарын өмнө АНУ 169 супер компьютертайгаар дэлхийд тэргүүлж байсан аж.
 
“Шилдэг 500” жагсаалтыг АНУ болон Германы мэргэжилтнүүд супер компьютеруудын үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:283
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой