Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Мэргэжлийн тогооч нар бидэнд ингэж зөвлөж байна, туршаад үзээрэй!

Мэргэжлийн тогоочид бидэнтэй яг адилхан л орц хэрэглэдэг хэрнээ амттай сайхан хоол хийдэг.

Мэдээж тэдэнд байгалиас заяасан авьяас байх ч тогооч бүрт өөрийн гэсэн арга барил байдаг гэнэ. Тэгвэл зөвхөн мэргэжлийн тогооч нарын л хэрэглэдэг 15 нууц аргыг танилцуулъя.

1.Стэйк хийх төгс арга

Дөнгөж хөргөгчөөс гаргасан махыг шууд шарах нь маш буруу байдаг. Үүний оронд өрөөний температурт хэсэг байлгаад шарах юм бол махны бүх хэсэг жигд шарагддаг. Учир нь хөлдүү махны гаднах хэсэг нь голын хэсгээ бодвол илүү хатуу байдаг бөгөөд энэ нь шарах явцад ихээхэн нөлөөлдөг гэнэ.

2.Амттай төмсний нухаш бэлтгэх нууц арга

Чанаж болгосон төмсөө нухаж эхлэхээсээ өмнө төмсийг аль болох хуурай болгох хэрэгтэй байдаг. Учир нь төмсийг чанах явцад ихээхэн хэмжээний ус төмсөнд шингэдэг бөгөөд энэ нь нухах үед ялгарч улмаар төмсийг "нялцгай" болгодог гэнэ. Иймд нухаж эхлэхээс өмнө төмсөө хайруулын тавган дээр хуурч өгөөрэй. 

3.Хар перцний амтыг нэмэгдүүлэх

Хар перецийг илүү хурц амттай болгохын тулд эхлээд хайруулын тавганд хийн халаах бөгөөд дараа нь нүдүүрт хийж жижиг хэсгүүд болтол нухна. Ингэхдээ чулуун нүдүүр ашиглавал амт нь сайн хадгалагддаг гэдгийг санаарай.

4.Хөвсгөр бялуу

Хөвсгөр бялуу хийхийн тулд гурилан зуурмаганд хийх өндөг болон маслаа нэг шөнийн туршид өрөөний температурт байлгах хэрэгтэй.

5.Сармисны үнэрээс санаа зовох хэрэггүй

Сармис хэдий хүний биед тустай ч идсэний дараа үнэр нь амнаас хэсэгтээ л салдаггүй. Тэгвэл уг үнэрийг мэргэжлийн тогоочид дараах энгийн аргаар дардаг гэнэ. 

Хоолонд сармисыг хэрчиж хийх бус багц сармисыг голоор нь хэрчээд шүүсийг нь шахвал хоолонд сармисны хурц амт орох ч, аманд эвгүй үнэр тогтдоггүй гэнэ. 

6.Амттай зутан шөл хийх арга

Ногооны зутан шил хийхийн өмнө ногоогоо зурагт үзүүлсэн шиг хэрчих ба үүний дараа тус бүрийг нь хайруулын таваг ашиглаж бага зэрэг шарвал, зутан илүү амттай болдог гэнэ. Учир нь шарах явцад ногоонд агуулагдах шим тэжээлүүд улам ихээр идэвхиждэг ажээ.

7.Загасны махыг шарах төгс арга

Шарах гэж байгаа загасны махныхаа гадуур майонез түрхэх нь шарсан загасны харагдах байдал, амт чанарт ихээр нөлөөлдөг. Ингэхийн тулд дунд хэмжээтэй багсыг шилтэй майонезод дүрээд махныхаа гадуур түрхэх хэрэгтэй. 

8.Шүүслэг мах

Тахиа болон үхрийн махыг удаан хугацаагаар шарж болгоход маш аргуу болдог. Үүнийг шийдэхийн тулд Европ тогоочид дараах аргыг хэрэглэдэг гэнэ. 

30 гр давс болон 60 гр элсэн чихрийг 1 литр усанд найруулна. Уг уусмалдаа шарах гэж байгаа махаа хийнэ. Хэрэв тус мах 1 кг орчим болон 1 цаг, 2 кг бол 2 цагийн туршид усанд хийсэн байдалтайгаар нь хөргөгчид байлгаарай.

9.Бин хийхдээ исгэлэн амт оруул

Чихэрлэг, шорвог гээд ямар ч төрлийн бин хийж байсан зуурмаганд нь 2-3 халбага исгэлэн крем хийвэл бин амттай болоод зогсохгүй голоор нь хугалахад үйрдэггүй болдог байна.

10."Шаржигнасан" талх

Гэрийн нөхцөлд талх барьж байгаа тохиолдолд талхны гадрыг хатуу, зөөлөнг тааруулахад маш хэцүү байдаг. Тэгвэл энэ асуудлыг савтай усны тусламжтайгаар шийдэх боломжтой. Талхны гурилаа өмнө нь хийдэг байсан аргаараа зууханд хийж, ингэхдээ шарах шүүгээндээ багахан савтай устай цуг хийгээрэй.

11.Элсэн чихрийн давсны зориулалтаар ашигла

Ялангуяа улаан лооль агуулсан хоолонд бага зэрэг элсэн чихэр хийх нь улаан лоолинд агуулагддаг зарим нэг хүчлийг арилгаад зогсохгүй, амтыг нь илүү тодотгож өгдөг ажээ.

12.Тосгүйгээр шарсан мах

Махыг шарахдаа эхлээд хамгийн их өөхтэй хэсгийг нь хайруулын таваг дээрээ тавих нь тохиромжтой. Энэ тохиолдолд мах илүү шүүслэг, амттай болохоос гадна тос ашиглахгүйгээр шарах боломжтой болдог гэнэ. 

13.Өндөг шарахдаа масло ашигла

Өндгийг төгс шарахад дараах 3 зүйл шаардлагатай байдаг: Сайн чанарын хайруулын таваг, масло, бага температур. Эхлээд хайруулын тавгаа бага температурт халаагаад хоолны халбаганы хагас хэмжээгээр масло хийнэ. Үүний дараа өндгөө хагалж хийгээд бага температурт 4-5 минут шараарай.

14.Нитгэлгүй шөл

Тахианы махыг чанахад нитлэг ихээр бий болж шөлний үзэмжинд ихээр нөлөөлдгийг бид сайн мэднэ. Тэгвэл мэргэжлийн тогооч нар тахианы махаар шөл хийхдээ эхлээд 3 цагийн туршид нитгэлийг нь авалгүйгүүгээр бага температурт чанаж, үүний дараа хүнсний ногоонуудаа нэмж температурыг нь нэмэгдүүлдэг гэнэ.

15.Сонгино шарах төгс арга

Хайруулын тавгаа дундаж температур дээр нь халаагаад масло болон ургамлын гаралтай тосыг нэмнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сонгиноо бага зэрэг давсны хамтаар хийнэ. Давс нь сонгины хурц үнэрийг дарж, хурдан болоход тусалдаг. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:453
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой