Ээжийгээ бодохлоор

“Ээжийгээ бодохлоор” дуу олны анхаарлыг татсан байна.

“Болор цом”-ын 27 дахь цомын эзэн Дорж-Юндэнгийн Болдхуягийн шүлэг, Өвөр Монголын хөгжмийн зохиолч Гэндэнгийн Цэцэнтийн ая, “Ээжийгээ бодохлоор” дууг дуучин Батсүхийн Мөнхтөмөр дуулж олны анхаарлыг татсан байна.

                  Ээжийгээ бодохлоор

Үг : Дорж-Юндэнгийн Болдхуяг ( Монгол Улс)

Ая : Гэндэнгийн Цэцэнтийн ( Өвөр Монгол )

Дуучин : Батсүхийн Мөнхтөмөр

 

  1. Хүдэнтэйхэн харагдана даа алсын уул нь болбол

      Хүйтэн бороо зүсэрч байгаагийн шинж үү дээ

      Хүний орчлонг надад өгсөн ээжийгээ

      Хүрэн зүрхийг дэнслэнхэн дэнслэнхэн өслөө дөө

 

 2. Манантайхан харагдана даа холын уул нь болбол

     Маралын сормуус цантаж байгаагийн шинж үү дээ

     Мандах нарыг надад өгсөн ээжийнхээ

     Магнайн толиог гэтлэнхэн гэтлэнхэн өслөө дөө

 

 3. Будантайхан харагдана даа хангайн уул нь болбол

     Бундан навчис өвгөрч байгаагийн шинж үү дээ

     Буурал хорвоог надад өгсөн ээжийнхээ

     Бурхан сэтгэлийг нь үймрүүлэнхэн үймрүүлэнхэн өслөө дөө

 

 4. Суунагтайхан харагдана даа хөвчийн уул нь болбол

     Сусарын элэг жиндэж байгаагийн шинж үү дээ

     Сансар хорвоог надад өгсөн ээжийнхээ

     Санчиг үсийг нь мөнхрүүлэнхэн мөнхрүүлэнхэн өслөө дөө

       

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://www.mongolcnr.cn
Мэдээ үзсэн:260
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой