Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН НОМД “ДУРЛАГЧ” БОЛГОХ ВЭ?

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх.

 

Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг.

Тэгвэл:

Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл.
Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг дууныхаа өнгийг өөрчлөн, уран уншлагын чадвар эзэмших хэрэгтэй.
Ном уншихдаа зөөлөн тоглоом ашиглан үлгэрийн баатруудын дүрд "тоглуулах", зурах, өөрөө уйлж, инээж жүжиглэх мэтээр жүжигчин, найруулагчийн ур чадварыг эзэмшвэл сайн.
Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.
Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.
Номын дэлгүүрээр дагуулж явах.
Хүнд ном бэлэглэж сургах. Уншиж сурахаар нь анхны номыг нь зөв сонгож өгөх.
Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах
Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх. /Та өөрөө ном унших дургүй, ном их уншвал "номын цагаан солио" өвчин тусна гэдэг домогт итгэдэг бол энэ генээ үрдээ "өвлүүлсэн" л байж таараа./ Тэгээд ч гэрт том жижиггүй ном уншдаг орчин хэрэгтэй!
Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх хэрэггүй. Хэлд орохоосоо үлгэр уншуулж, 6 наснаасаа уншиж сурсан хүүхэд 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.
"Ном унш, ном унш" гэсэн яншаан хүүхдийг номд дуртай болгохгүй. Уншсан номынх нь зохиолчийн тухай, тэр цаг үе, үйл явдал, баатруудынх нь тухай байнга ярьж өгч, өөрөө номын тухай мэдлэгтэй байж, тэр номоор бүтээсэн киног хамт үзэх гэх мэтээр уран зохиол, номд дурлах орчинг гэртээ заавал бүрдүүлээрэй!

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:http://www.maamuu.mn
Мэдээ үзсэн:382
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой