Ши Жиньпин Махосот эмнэлгийн шав тавих ёслолд оролцов

14-нд ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Бауннханг Ворчигийн хамт Махасот ерөнхий эмнэлгийн шав тавих ёслолд оролцов.

Ши Жиньпин, Бауннханг Ворчигийн хамт Махосот эмнэлгийн зураг төсөлтэй танилцаж, Хятадын талын ерөнхий архитекторын танилцуулгыг сонссон байна. Хоёр удирдагч шав тавих ёслолд оролцон хөрс хөндөж, цэцгийн дэлбээ цацсан  байна.

Ши  Жиньпин: Хятад, Лаосын хамтын ажиллагааг иргэдийн амьжиргааны салбарт хандуулж,  орон нутгийн иргэдэд илүү их үр өгөөж хүртээх ёстой. Хоёр орны эрүүлийг хамгаалах байгууллагууд туршлага солилцон, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэн, эмнэлгийн стандартаа хамтдаа сайжруулан, хоёр орны иргэдэд илүү их  ашиг тусаа хүртээх ёстой гэжээ.

Махосот ерөнхий эмнэлэг Хятад улсаас Лаост туслан байгуулсан амьжиргааны салбар дахь томоохон төсөл бөгөөд Лаосын эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд эмнэлгийг өргөтгөн байгуулж, 2021 оноос ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Мөн өдөр Ши Жиньпин Лаосын дайчдын дурсгалын хөшөөнд  цэцэг өргөв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:79
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой