Ши Жиньпин Лаосын парламентын даргатай уулзав

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин арван нэгдүгээр сарын 14-нд Вьентьяны Үндэсний хурлын төвд Лаосын парламентын дарга Пани Ятхотутай уулзсан байна.

Ши Жиньпин: Хятад, Лаосын улс төрийн тогтолцоо ижилхэн болохоор хүсэл мөрөөдөл, хувь заяа, хамтын ашиг сонирхол харилцан холбоотой бөгөөд хамтын ажиллагааны асар их нөөц хүчтэй юм. Лаостай харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс чухалчилдаг, Лаостай хамтдаа урт хугацаанд тогтвортой, сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн хөршүүд, сайн найзууд, сайн нөхөд, сайн түншүүд байхад бэлэн байна гэжээ. 

Пани Ятхоту: Ши Жиньпин дарга ХКН-ын ХIХ их хурал өндөрлөсний дараа хамгийн тэргүүнд Лаост айлчилж буйд баярлаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагаа Лаос улсын хөгжилд чухал хувь нэмэр үзүүлсэн юм гэжээ. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:107
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой