ӨМӨЗО-ы олон нийтийн хууль зүйн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлнэ

ӨМӨЗО-ы олон нийтийн хууль зүйн үйлчилгээний тогтолцооны ажлын хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөххотод боллоо.

Хурлаар ӨМӨЗО-ы олон нийтийн хууль зүйн үйлчилгээний тогтолцооны ажлын тухай нарийн танилцуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол хууль зүйн үйлчилгээний систем, хууль зүйн мэдлэгийг түгээн сурталчлах систем, зөрчил маргааныг шийдвэрлэх систем болон хууль зүйн зөвлөгөө, хууль зүйн туслалцааны тогтолцоог бий болгох тал дээр ихээхэн амжилт гаргаж чадсан байна гэж онцолсон байна. Өнөөдрийг болтол ӨМӨЗО-ы 12 аймаг хот, 98 хошуу шянийг хамарсан бүс нутагт хууль зүйн үйлчилгээний танхимыг бүтээн байгуулж, “Нэг цэгийн үйлчилгээ” зэрэг хэлбэрээр хууль зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх боломжоор хангасан болно. Үүнээс гадна нийт 8668 тосгоны оршин суугчдын хуулийн үйлчилгээний газрыг бий болгосон байна.

Мөн 2019 оны эцэс болоход Өвөр Монголын бүх бүс нутгийг хамруулсан, үр өгөөж өндөртэй, олон нийтийн хууль зүйн үйлчилгээний сүлжээг бий болгох бөгөөд бүх иргэдэд зориулсан нийгмийн халамж болон сонголтын чанартай олон нийтийн хууль зүйн үйлчилгээг бий болгоно. Олон нийтийн хууль зүйн үйлчилгээний онлайн үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ бүрэн бүтэн системтэй, илүү оновчтой үүрэг гүйцэтгэж чаддаг хууль зүйн үйлчилгээний тогтолцоог бий болгох талаар хичээн ажиллана. Ирээдүйн 5 жилд 500 хятад, монгол хоёр хэлтэй шилдэг хуулийн боловсон хүчийг бэлтгэн, умардад нээлттэй байх стратеги болон хятад, монгол хэлний өндөр чанартай хууль зүйн үйлчилгээ үзүүлэх иргэдийн өргөн хүрээний хэрэгцээ шаардлагыг хангана гэж ирээдүйн хууль зүйн үйлчилгээний бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:333
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой