Хятад-АСЕАН-ы стратегийн түншийн харилцааны 2030 оны хэтийн төлөв” боловсруулахыг санал болгов

Орон нутгийн цагаар 13-нд Филиппиний Манилад Хятад-АСЕАН ”10+1”-ийн удирдагчдын ХХ уулзалт болж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ы 10 орны удирдагчидтай хамт хуралд оролцжээ.

    Ли Кэчян: Ирэх жил Хятад-АСЕАН-ы стратегийн түншийн харилцаа тогтоосны  15 жилийн ой болно, " Хятад-АСЕАН-ы стратегийн түншийн харилцааны 2030 оны  хэтийн төлөв" боловсруулахыг Хятадын тал санал болгож байна. Бид АСЕАН-ы  орнуудтай нийтлэг ойлголтод хүрч, хамтдаа хөгжиж, үүрэг хариуцлагаа ухамсарласан  хувь заяаны хамтын цогц байгуулъя гэжээ.

Энэ жил Хятад-АСЕАН-ы удирдагчдын  хурал АСЕАН-ы 50 жилийн ойтой давхцаж байна. Сүүлийн жилүүдэд Хятад-АСЕАН-ы улс  төрийн итгэлцэл гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр өгөөжтэй, иж бүрэн,  олон давхаргын өргөн цар хүрээн дэх хамтын ажиллагаа бий болгож, Хятад-АСЕАН-ы  харилцаа хөгжлийн шинэ үе шатанд орсон байна.

Ли Кэчян : АСЕАН болон бусад хамтын  ажиллагааны түншүүдээс Хятад, АСЕАН-ы харилцаа хамгийн эрчтэй, өргөн агуулгатай  болж, Хятад улс Зүүн Өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд хамгийн  түрүүнд орж, АСЕАН-тай хамгийн түрүүнд стратегийн хамтын ажиллагааны түншийн  харилцаа тогтоож, хамгийн түрүүнд чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг  эхлүүлсэн юм. Хятад улс АСЕАН-ыг хөрш зэргэлдээ улс орнуудын гадаад бодлогын  тэргүүлэх чиглэл болгон үзэж, АСЕАН-ын орнуудтай хувь заяагаараа холбогдсон сайн  хөрш, сайн найз, сайн түнш болж, нийтлэг ойлголттой, хамт хөгжиж, үүрэг  хариуцлагаа ухамсарласан хувь заяаны хамтын цогц байгуулъя  гэжээ.

Ли Кэчян: Ирэх жил Хятад-АСЕАН-ы  стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой болно. Хоёр талын харилцааны  цаашдын хөгжилд дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байна.  Хятад- АСЕАН-ы стратегийн түншийн харилцааны 2030 оны хэтийн төлөв" боловсруулж,  “2 + 7 хамтын ажиллагааны хүрээ”-г “3+Х хамтын ажиллагааны хүрээ” болгон  хөгжүүлж, улс төрийн аюулгүй байдал, худалдаа, соёл хүмүүнлэг зэрэг гурван  тулгуур салбараар гол болгон, олон салбар дахь хамтын ажиллагаагаар түшиг  болгосон хамтын ажиллагааны шинэ хүрээг байгуулахыг Хятадын тал санал болгож  байна. “Нэг бүс нэг зам” санаачилгыг АСЕАН-ы хөгжилтэй холбож, худалдаа, санхүү,  дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлье. Бодлогын ойлголцоо  эрчимжүүлж, улс төр аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулан, ойлголцол,  итгэлцлээ гүнзгийрүүлж, хууль хэрэгжүүлэлт, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй  тэмцэх, терроризмтой тэмцэх, интернетийн аюулгүй байдал зэрэг шинэ салбарт  хамтран ажиллах хэрэгтэй. АСЕАН-ы гишүүн орнууд Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны  бүсийг дэмжих протокол баталж, хоёр тал чөлөөт худалдааны бүсийн ашгийг  хүртэхийг хүсэж байна. RCEP-ийн хэлэлцээрийг идэвхтэй дэмжиж, Зүүн Азийн Эдийн  Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулах үндэс суурь тавихыг хүсэж байна. Олон  улсын үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг  хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.  

Ирэх 3 жилийн  хугацаанд Хятад улс АСЕАН-ы 10 оронд Хятадын засгийн газрын 20 мянгаас доошгүй  оюутаны тэтгэлгийн орон тоо олгоно. Хятад улс "Хятад АСЕАН-ы чадварлаг хүмүүсийн  хөгжлийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж,  2018 онд АСЕАН-д мэргэжил дээшлүүлэх  3000 орон тоо гаргаж өгөх санаачилга дэвшүүлж байна. Ирэх жилийг "Хятад АСЕАН-ы  инновацын он" болгохыг Хятад улс дэмжиж байна. Энэ хурлаар "Өмнөд Хятадын  тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээ"-ний хүрээнд дараачийн шатны баримт бичгийн  зөвшилцлийг албан ёсоор эхлүүлэх санаачилгыг Хятад улс гаргаж байна  гэжээ. 

АСЕАН, Хятадын харилцаа хөгжлийн эрчтэй, тогтвортой, харилцан  хөнгөлөлттэй хандлагаа хадагалж байна. Мөн АСЕАН-ы хамгийн бодит үр дүнтэй  гадаад түншийн харилцааны нэг болж байна гэж хуралд оролцсон АСЕАН-ы орнуудын  удирдагчид илэрхийлэв. АСЕАН-ы ээлжит дарга орон, Филиппиний ерөнхийлөгч Дутерте  хурлын үеэр үг хэлэв. 

"Энэ хурал Хятад, АСЕАН-ы орнуудын стратегийн  түншлэлийн харилцааны хөгжлийн байдалд үнэлгээ хийж, ирээдүйн хөгжлийг  төлөвлөхөд ашигтай юм. Энэ хурал баялаг амжилтад хүрч, АСЕАН Хятадын хоорондох  харилцан итгэлцлийг харуулахыг миний бие хүсэж байна. Мөн энэ хурал ирэх жилд  болох АСЕАН, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ойг  тэмдэглэх үйл ажиллагаанд суурь болж өгнө гэдэгт итгэлтэй байна"  гэжээ.  

 
Энэ удаагийн  удирдагчдын хурлаар хоёр талын харилцаанд хөгжлийн зүг чигийг зааж өгнө гэдэгт  итгэж буй бөгөөд "Хятад, АСЕАН-ы стратегийн түншлэлийн харилцааны 2030 оны  хэтийн төлөв" батлахыг дэмжиж, "Нэг бүс нэг зам" санаачилгыг "АСЕАН-ы дэд  бүтцээр холбох ерөнхий төлөвлөгөө-2025"-тай уялдуулж, дэд бүс нутгийн  хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бүс нутаг дэд бүтцээр холбогдохыг ахиулна. Банк  санхүүгийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, технологийн инновац, хөдөө аж ахуй,  жижиг, дунд аж ахуйн нэгж, цахим худалдаа, хүмүүнлэг, хууль сахиулах, авилгын  эсрэг зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хоёр  тал "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээ"-ний зөвшилцлийг албан  ёсоор эхлүүлснийг АСЕАН идэвхтэй үнэлж, энэ нь Өмнөд Хятадын тэнгисийн байдал  тогтворжиж буй, мөн Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдлыг  баталгаажуулахаар талууд хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна. Харилцан  итгэлцлээ эрчимжүүлж, тэнгисийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн,  асуудлыг сайтар шийдвэрлэж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг баталгаажуулахыг  талуудаас хүсэж байна гэж АСЕАН-ы орнуудын удирдагчид  илэрхийлэв. 

Мөн өдрийн хурлаар "Хятад АСЕАН-ы дэд бүтцээр холбогдох  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл", "Хятад, АСЕАН-ы  авилгатай тэмцэх үр ашигтай хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл", "Хятад  АСЕАН-ы аялал жуулчлалын хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл", "Ирэх 10 жилийн  Өмнөд Хятадын тэнгисийн тэнгисийн эрэг болон тэнгисийн байгаль орчны  хамгаалалтын тунхаг 2017-2027" зэрэг баримт бичгийг батлав. 

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:129
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой