Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

2018 онд хамгийн азтай байх ордууд

Шинэ он, шинэ амжилт, шинэ амьдралыг угтан авахад та бэлэн байна уу?

   Мэдээж хүн бүр шинэ ондоо аз хиймориор дүүрэн байхыг хүсэж өнгөрсөн онд бүтээснээсээ илүү ихийг айлчлан ирж буй ондоо хийхийг хүсэж байгаа билээ. Тэгвэл 2018 он ордуудад ямар сонирхолтой бэлэг бэлдсэнийг сонирхоцгооё.

1. Хонины орд

Та маш идэвхитэй, амьдралд хайртай учир танд уйтгарлаж суух гэдэг дэндүү утгагүй мэт санагдана. Тиймээс та үргэлж  ямар нэг шинэлэг зүйлийг хайж байдаг. Харин 2018 онд та өөрийн сонирхлын зүйлийг олж илрүүлснээр өөрийн бүх эрч хүчийг тухайн зүйлдээ зарцуулах болно.

2. Үхрийн орд

Өөрийн эелдэг найрсаг зан, итгэлтэй байдлын ачаар таны эргэн тойронд таныг хүндэлдэг, туслахыг хүсдэг хүрээлэл бий. Тиймээс хэрвээ та ямар нэгэн чухал алхам хийхийг хүсвэл таныг дэмжих маш олон нөхөд байгаа гэдгийг санаарай.

3. Ихрийн орд

Та өөрийн сонирхсон зүйлд маш их анхаарал хандуулж, энэ амьдралыг ажиглах дуртай. 2018 онд танд сонирхолтой санал ирэх бөгөөд тэр мөчид та урагшаа нэг алхам хийгээд үзээрэй. Амьдрал таныг шагнах болно.

4 .Мэлхийн орд

Та өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлээ маш сайн мэддэг. Хэдийгээр та маш их айж байсан ч өөрийн дотоод дуу хоолойг сонсож зөв алхам хийхийг эрмэлздэг. 2018 онд танд алдахад харамсалтай санал ирэх учир энэ боломжийг бүү алдаарай.

5. Арслангийн орд

Та ямар ч тохиолдолд ажиллах эрч хүчтэй байдаг. Бусад хүмүүс ядарч, залхсан байхад та өөрийн бүтээлч, хөдөлмөрч байдлыг ашиглан санасандаа хүрэх болно. Энэхүү зан чанар нь ирэх онд таныг амжилтанд хөтлөнө.

6. Охины орд

Бусад хүмүүсийг бодвол та илүү итгэлтэй, үнэнч байж чаддаг. Та аливаа асуудлыг нарийн тунгааж зөв шийдвэр гаргахыг илүүд үздэг. Энэхүү чадвар нь 2018 онд таныг зөв шийдвэр гаргахад туслах болно.

7. Жинлүүрийн орд

Таны тусч, нөхөрсөг байдал нь бусдыг өөртөө татах увидас болдог. Та маш олон танилын хүрээтэй бөгөөд тэд бүгд танд хэзээ ч туслахад бэлэн байдаг. Эдгээр хүмүүсийн ачаар 2018 онд танд амьдралаа өөрчлөх томоохон боломж олдоно.

8. Хилэнцийн орд

Та хэнээс ч шалтгаалдаггүй, хэнээс ч зөвлөмж авахыг хүсдэггүй учир бүх шийдвэрийг өөрийн хүссэнээр гаргадаг. Таны энэ зөрүүд, зорьсондоо хүрэх гэсэн зан чанар тань 2018 онд танд амжилтыг авчрах болно.

9. Нумын орд

Та хязгааргүй өөдрөг үзэлтэй нэгэн юм. Алдаагүйгээр амжилтанд хүрэх боломжгүй гэдгийг мэддэг учир азгүй байдал, бүтэлгүйтлээс огтхон ч айдаггүй. 2018 онд амжилтанд хүрэхэд танд бага зэргийн саад учрах хэдий ч таны өөдрөг үзэл, зорьсондоо хүрэх гэсэн тууштай зан тань энэ саадыг давахад туслаж, амжилтанд хүрэх болно.

10. Матрын орд

Амьдралынхаа туршид амжилтын араас хөөцөлдөж байгаа бөгөөд хэдий болимоор санагдсан ч огт зогсохгүй урагш тэмүүлсээр байдаг. Амжилтанд хүрэхийн тулд тууштай зан, анхаарал, идэвхитэй байдал хэрэгтэй гэдгийг мэддэг учир 2018 онд амжилтанд хүрнэ.

11. Бумбын орд

Өөрийн гүйцэтгэж буй ажлыг чанартай, найдвартай хийхийг эрмэлздэг бөгөөд өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. 2018 онд та олон өрсөлдөгчийнхөө өмнө гарч, амжилтын эзэн болох болно.

12. Загасны орд

Та сайн үйл хийх, эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг байхыг илүүд үздэг.  Таны хийсэн сайн үйлийг бусад хүмүүс мартаагүй болохыг ирэх он танд мэдрүүлэх болно. Танд ямар нэг зүйл хэрэгтэй болсон үед бүгд танд туслахад бэлэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:2207
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой