Шинэ эрин үед, шинэ амжилт гаргаж, сайн сайхан ирээдүйг бий болгоё

Шинэ эрин үед, шинэ амжилт гаргаж, сайн сайхан ирээдүйг бий болгоё - Өвөр Монголын ард түмэнд дэвшүүлсэн шинэ оны мэндчилгээ.

ХКН-ны ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь

Баяр бахархалт амжилт, урагш тэмүүлэх сэтгэлээр 2018 оны босгыг алхлаа. Хуучин оноо үдэж, ирж буй шинэ оноо угтах цаг мөчид бид ХКН-ын ӨМӨЗО-ы хороо, Ардын засгийн газрын нэрийн өмнөөс Өвөр Монголын бүх ард түмэн, Өвөр Монголд суугаа цэрэг арми, зэвсэгт цэргийн арми, цагдаа, арчилсан нам бүлэг, худалдаа, эдийн засгийн болон нам бус бүлгийн хүмүүс, Өвөр Монголын хөгжилд анхаарлаа хандуулж ажиллаж буй дотоод гадаадын анд нөхдөд шинэ оны мэнд дэвшүүлье.

2017 он бол Өвөр Монголын хөгжлийн явцад жирийн бус он жил болж өнгөрсөн бөгөөд мартагдашгүй нэгэн жил болно. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хорооны удирдлагын дагуу Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын удирдлагын дагуу ХКН-ын ӨМӨЗО-ы хороо, Ардын засгийн газар бүх орны ард түмнийг удирдан, харилцан дэмжиж, хамтдаа хичээж, хүнд бэрхийг туулан, шаргуу тэмцэж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи болон намын бүтээн байгуулалтын салбарт аугаа амжилтад хүрсэн. Бид Намын XIX их хурлын үзэл бодлыг сурталчилж, хэрэгжүүлэхийг улс төрийн тэргүүн чухал үүрэг болгож, Намын XIX их хурлын үзэл суртлыг хөдөө орон нутгийн гүнд орохыг түлхүү ахиулж, Өвөр Монголын намын гишүүд “Дөрвөн үзэл баримтлал” болон “Дөрвөн итгэл”-ийг буй болгож, үзэл бодол, улс төр, үйл ажиллагаандаа Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хороотой нэгдэх хэрэгтэй. Бид ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг сайхан тэмдэглэсэн бөгөөд дотоод гадаадад Өвөр Монголын үндэстний ард түмний эв найрамдалтай цаг үе, эдийн засгийн хөгжлийн аугаа амжилтыг дэлгэн үзүүлж, “Үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д хүчин зүтгэл үзүүллээ. Өвөр Монгол тогтвортой хөгжлийн үндсэн шугамын дагуу хөгжлийн шинэ ойлголтыг хэрэгжүүлж, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгий ахиулж, хөгжлийн шинэ хүчийг буй болгож, Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийг өндөр чанартай, өндөр үр ашигтай, эрх тэгш, үргэлжийн хөгжил өөд хөтөлсөн. Хүнээр төв болгосон хөгжлийн үзэл бодлыг хэрэгжүүлж, ардын амьжиргааг сайжруулах болон баталгаа хангах, хот хөдөөгийн оршин  суугчдын орлогыг хурдтай нэмэгдүүлснээр 200 мянга гаруй ард түмнийг ядуу буурай амьдралаас ангижруулж, нийгмийн үйл хэрэг бүх талаар хөгжиж, нийгмийн баталгааны түвшин дээшилж, нийгмийн хөгжил эвтэй тогтвортой болж, хүн ард сэтгэл дүүрэн, зол жаргалтай, амар тайван байх болжээ. Бид хөгжлийн замд оюун ухаанаа сэргэг байлгаж, намаа чанд засахыг эрс баримталж, Төв хорооны шалгах багийн “Эргэн шалгалт”-ын саналын дагуу чанд ажиллаж, авилгатай тэмцэх ажлыг гүнзгийрүүлж, намын бүтээн байгуулалтын чанарыг тасралтгүй дээшлүүлж, бүх орны улс төрийн экологийг үргэлжлүүлэн сайжруулна.

      Энэхүү амжилт бүтээл нь дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хорооны удирдлагын үр дүн бөгөөд Өвөр Монголын ард түмэн сэтгэл нэгтэй хичээсний үр дүн болно. Үүний дагуу Өвөр Монголын хөгжилд оршиж буй олон олон асуудлууд, хөгжлийн замд тулгарсан эрсдэл зэрэг бидний хийж дуусаагүй, биелүүлж чадаагүй олон олон асуудлууд оршиж буйг эргэн харж, бодон тунгаах хэрэгтэй бөгөөд стратегийн төлөвлөлт гаргаж, илүү хичээх хэрэгтэй байна.

       Шинэ жилд бид бүхэн Намын XIX их хурлын үзэл бодлыг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ эрин үе дэх Хятадын онцлогтой социализмын үзэл бодлоор удирдуулж, тогтвортой хөгжлийг ахиулж, хөгжлийн шинэ үзэл бодлыг баримталж, чанартай хөгжлийн шаардлагын дагуу ажиллаж, “Таван нэг” ерөнхий бүтэц болон “Дөрвөн бүх тал” стратегийн бүтцийг түлхүү ахиулж, хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлтийн гүнзгийрүүлж, тогтвортой хөгжлийг биелүүлж, өөрчлөлт шинэчлэлийг ахиулж, бүтцийг зохицуулж, ард түмэнд хүртээл болгож, эрсдэлийн эсрэг бүх ажлыг нэгтгэн ажиллаж, томоохон эрсдэл, ядуурлаас ангижруулах, бохирдлоос сэргийлэх зэрэг гурван томоохон ажлыг биелүүлж, өөрчлөлт нээлтийг түлхүү ахиулж, шинэ цаг эринд шинэ үйл ажиллагаа, шинэ амжилт, шинэ төлөв байдлыг буй болгоно.

       Аливаа үйл хэрэг ард түмнээр үндэс суурь болгодог. Бид хөгжлийн явцад ардын амьжиргааг сайжруулах болон баталгааг хангаж, ард түмний анхааралд өртсөн үйл хэргээс эхлүүлэн биелүүлж, ард түмний сэтгэлд хүрсэн үйл хэргийг хийж, ард түмэнд өдөр ирэх тусам шаардагдах сайн сайхан амьдралын хүсэл шаардлагыг биелүүлж, нийгмийн эрх тэгш байдлыг ахиулж, ардын амьдралыг илүү сайжруулна.

       Бодит үйл ажиллагаа нь хүсэл мөрөөдлийг тээж, хүчин зүтгэл сайн сайхан ирээдүйг буй болгоно. Бид гар гараасаа хөтлөлцөн, шаргуу хатуужилтайгаар урагш тэмүүлж, ажил үүргээ сайн биелүүлж, асуудал болгоныг нарийн шийдэж, Хятад улсын умардын үзэсгэлэнт бүс нутгийг илүү үзэсгэлэнтэй болгоно.

      Хятад улс маань хөгжин мандтугай!

       Эх орны ард түмэн маань зол жаргалаар дүүрэн болтугай!

 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1112
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой