Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Таны гоо сайханд хувьсал хийх 18 гайхалтай арга

Гоо сайхны болоод нүүр будалтын хялбар аргуудыг заасан видео бичлэгүүд нийгмийн сүлжээгээр толгойтой үснээс ч их цацагдах болжээ.

     Энэ хэрээрээ гоо сайхны хагалгааны бизнесийг ч түлхэн унагахауйц хүчтэй өөрчлөлт бүсгүйчүүдийн дунд ид өрнөөд байна. Ингээд таны санаанд оромгүй зүйлс  өдөр тутмын гоо сайхан, нүүр будалтад хэрхэн тусалж болохыг сонирхуулъя.

 

18.Шүдний оо, хүнсний содаар хар батгаа арилгаарай

Т-хэсгээр хар батга гарах тохиолдол их байдаг. Тэгвэл бага зэргийн шүдний оог хүнсний содтой хольж түрхээд хэсэг хугацааны дараа бүлээн усаар угаагаад үзээрэй. Энэ нь тослогийг тэнцвэржүүлж арьсыг цэвэрлэх ид шидтэй. Харин эмзэг арьстай болон түрхсэний дараа харшилж байвал эмчилгээг нэн даруй зогсоох шаардлагатай.

17.Сормуус дэрвийлгэгч

Өглөөхөн сормуусаа будсан ч орой дахин будаж амжихгүй байгаа бол цахим сайтуудаар худалдаалагдаж буй DIY kits гэх мэт сормуус дэрвийлгэгчийг нэг хэрэглээд үзээрэй.

16.Зузаан дур булаам уруулыг бүтээхэд сэрээ танд тусална

Уруулаа сэрээгээр зөөлөн хатган массаж хийж өгснөөр цусны эргэлт нэмэгдэж уруул илүү зузаан дур булаам болдог шүү. Ингээд танд ердөө уруулаа будах л үлдлээ. 

15.Урдуураа үсээ тайрах хялбар арга

Үсчин орох зав олдохгүй хэдий ч үснийхээ хэв маягийг өөрчилмөөр л байгаа биздээ. Тэгвэл өөрт зохих хэмжээний үсийг таслан авч уртаа тааруулсны дараа хоёр удаа эрчлэн эргүүлж хайчлаарай. Үүний дараа өөтэй тайрагдсан хэсгээ засахад л болно. 

14.Скочоор үсээ буржийлгах арга

Бидний ээж, эмээгийн үед сонингоор үсээ буржгар болгодог байсан бол одоо үед олон төрлийн аргууд бий болсон. Тэдгээрийн нэг нь скоч юм. Скочийн наалдамхай хэсгийг дотогш нугалан ижил урттай болгон бэлдээд үсээ ороож хоноoрой. Маргааш өглөө та гайхалтай үр дүнг мэдрэх болно. 

13.Уруулын будгаа хумсны өнгөтэйгөө хослуулах

Энэ бол хамгийн хялбар боловч гайхалтай арга. Өнгүүдийг хооронд нь хослуулна гэдэг мэдээж хамгийн загварлаг шийдлүүдийн нэг. Харин хослох өнгө байхгүй тохиолдолд уруулын будаг юм уу уруул өнгөлөгчөөсөө хумсандаа түрхээд хэсэг зуур хатаагаад дээрээс нь давхарлаж бэхжүүлэгч түрхэж өгөхөд л хангалттай.

12.Сормуусны будгаа зовхины харандаа болгож ашиглаарай

Хэрвээ зовхины харандаагаа мартсан бол санаа зовох хэрэггүй. Сормуусны будгаа ашиглаад л энэ бүх асуудлыг шийдээрэй.

11.Суганы харласан арьсыг цайруулах

Эрэгтэйчүүдийн илүүдэл үс гуужуулагч тосыг суганы харласан арьсыг цайруулах зорилгоор ашиглаж болдог.

10.Сэргэг харагдах нууц

Нойр муутай хонох, ядрах, уйлах зэргээс болж нүд гал цоггүй харагдах үе байдаг. Тэгвэл энэ үед нүдний эргэн тойронд үүсэх хар толбыг цагаан кремний тусламжтайгаар арилгаж болно.

9.Үсний хавчаар ашиглаж, үсний боолтоо дэгжин харагдуулаарай

Үсээ зүгээр л ардаа нэг боосон ч дэгжин харагдах боломж байдаг юм шүү. Үсний хавчаарыг зурагт харуулсны дагуу тогтоож өгснөөр энгийн боолтоо илүү дэгжин харагдуулах боломжтой.

8.Батганы улайлтыг хурдан арилгах арга

Нүүрэн дээр батга гарах нь хэзээд таагүй байдлыг үүсгэдэг. Тэгвэл нүдний дусаалгаас цэвэр хөвөнд нэг юм уу хоёр дуслыг дусааж батгатай хэсэгт зөөлөн дараарай. Хэсэг хугацааны дараа улайлт болон өвчин нь арилсан байх болно.

7.Жижиг үсийг дарах арга

Хэрвээ тасарсан жижигхэн үснүүд өрвийж гарч ирээд байвал цэвэрхэн шүдний сойзонд үсний шүршигчид цацаж өрвийсөн үсээ самнаарай. 

6.Үсний хавчаараар донжтой нүдний будалтыг хийж болно

Үсний хавчаар нь зөвхөн үсийг хавчиж тогтоохоос гадна зовхины будгийг төгс болгох хэрэгсэл болж болдог. Шингэн контураасаа хавчаарны төгсгөлийн хэсэгт түрхэж нүдний үзүүрт хэв гаргахад ашиглаарай. Ингээд үлдсэн доторх хэсгийг будахад л бүх зүйл төгс болно.

5.Үсний сэнсээр дэрвэгэр сормуутай болох арга

Илүү удаан хугацаанд дэрвэгэр сормуутай явмаар байвал сормуус дэрвийлгэгчийг үсний сэнсээр бага зэрэг халааж байгаад хэрэглээрэй. Мэдээж хэт халааж болохгүй гэдгийг анхаараарай. 

4.Өнгө өнгийн уруулын будаг

Таны хүүхдэд тосон харандаа байдаг бол түүнийг кокосны тостой хольсноор хүссэн өнгөтэй уруулын будгаа гаргаж авах боломжтой шүү. 

3.Хуванцар халбага ашиглан сормуус будах арга

Сормуусаа будах явцад дээд доод зовхинд наалдах үе байдаг. Тэгвэл үүнээс сэргийлж хуванцар халбага ашиглаарай.

2.Нүүрний будган дээрх илүүдэл тослогийг арилгах

Нүүрний илүүдэл тосыг цэвэрлэх зүйл гар доор байхгүй тохиолдолд цэвэрхэн 00-н цаас ашиглаж яагаад болохгүй гэж. 

1.Резин ашиглан хумсаа гоёцгооё

Гэрийн нөхцөлд өөрийн хумсыг будах тийм ч хэцүү биш боллоо. Резинийг ашиглан хуруугаа тойруулан барьж хумсаа будсанаар гайхалтай Франц маникюртай болж болох нээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:1734
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой