Хятад-Европын галт тэрэгний тээврийн өртөг 8 тэрбум ам.долларыг давлаа

2017 онд Хятад-Европын галт тэрэгний тээврийн өртөг 8 тэрбум ам.долларыг давлаа.

2017 онд Өвөр Монголын Манжуур боомт болон Эрээн боомтын Хятад-Европын галт тэрэгний тээврийн өртөг 8 тэрбум ам.долларыг давсан бол ОХУ-д тээвэрлэсэн нь 5.68 тэрбум ам.долларт, Монгол Улсад тээвэрлэсэн нь 2.512 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Манжуур боомтын бүртгэлээр 2017 онд Манжуур боомтоор орж гарсан Хятад-Европын галт тэрэг 1302 хүрч 5.68 тэрбум ам.долларт хүрсэн нь шинэ амжилтыг тогтоосон байна.

Манжуур боомт нь Хятадын хамгийн томоохон орох хилийн хуурай газрын боомт төдийгүй Хятад, Оросын хамгийн томоохонд орох хуурай боомт болно. Мөн зүүн шугамын Хятад-Европын тээврийн чухал шугамын хувьд сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж, Сү Жөү, Тяньжинь, Үхань, Чанша, Гуан Жөү зэрэг 60 гаруй хотыг хамарч байгаа аж.

Эрээн боомтын бүртгэлээр Эрээн боомтоор өнгөрсөн Хятад-Европын галт тэргээр тээвэрлэсэн барааны өртөг 2.512 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

 

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Эрээн хотын засгийн газрын сайт
Мэдээ үзсэн:746
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой