Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил үлгэр жишээ болж байна

АНУ-ын Бенедикт коллежийн хүндэт захирал Уильям Каррол: - Эдийн засгийн тогтвортой хөгжилдөө оруулсан Хятад улсын хүчин чармайлт юу юунаас ч чухал, Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил бусад улс оронд үлгэр жишээ болно гэж хэллээ.

     Уильям Каррол:

- Ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширч эхэлсэн нь эдийн засгийн хурдаа тасралтгүй нэмэгдүүлэх, чанартай хөгжлийг эрчимжүүлэхэд хугацаа гаргаж буй явдал юм. Эдийн засгийн аль нэг салбарыг үл хайхрах нь эдийн засаг бүхэл цогцын хувьд хохирол амсах болно гэдгийг түүхэн сургамжаас мэдэж болно. Тиймээс Хятадын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд бүх салбарыг харгалзаж үзэх ёстой гэсэн байна.
Хятад улс тодорхой зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, гол гол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, ялангуяа санхүүгийн эрсдэл, ядуурлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх гэх зэрэг. Хятадын эдгээр салбар дахь амжилт бусад улс оронд туршлага болно хэмээн Каррол онцоллоо.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой