Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятадын буухиа шуудангийн хөгжил гурван жил дараалан дэлхийд тэргүүлэв

Хятадын буухиа шуудангийн хөгжил гурван жил дараалан дэлхийд тэргүүлэв.

Нэгдүгээр сарын 7-нд Бээжин хотод "Хүчирхэг шуудангийн чуулга уулзалт-Буухиа шуудангийн салбарын дээд давхаргын боловсон хүчин бэлтгэх, инновац хөгжлийн дээд  хэмжээний чуулга уулзалт" боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад улсын буухиа шуудан илгээсэн нийт хэмжээ гурван жил дараалан дэлхийд тэргүүлж, дэлхий дахины буухиа шуудангийн хөгжилд 40 хувийн хувь нэмэр оруулсан байна. Сүүлийн жилүүдэд буухиа шуудангийн компаниуд хөгжлийн  хэлбэрээ өөрчлөн, шинжлэх ухаан технологийн компани болох чиглэлээр хичээн  зүтгэж байна.

Өнгөрсөн таван жилийн турш Хятадын шуудангийн ажлын нийт хэмжээ 3.6,  орлого нь 2.7 дахин нэмэгдэж, буухиа шуудан илгээсэн хэмжээ нь гурван жил  дараалан дэлхийд тэргүүлж, тус салбарын хөгжилд 40 хувийн хувь нэмэр оруулсан байна. Одоогийн байдлаар, Хятад улсад буухиа шуудангийн ажил эрхлэхээр  бүртгүүлсэн нийт 22 мянган компани байгаа бөгөөд өдөрт 100 сая захиалга гүйцэтгэж, дунджаар 3 өдөрт багтан захиалгыг хүргэж өгч байна. Үндэсний шуудангийн газрын Боловсон хүчний танхимын дарга Лю Лян-И чуулга уулзалтын үеэр  хэлэхдээ: "Хятадын Шуудангийн корпорацын ажлын цар хэмжээ дэлхийн шуудангийн гурван хүчирхэг компанийн нэгт тооцогдож байна. Буухиа шуудангийн 8 тэргүүлэх компаний 6 нь хөгжлийн хэлбэрээ өөрчилж, биржийн захад бүртгүүлсэн бөгөөд Хятадын үйлчилгээний салбар, дэлхийн шуудангийн салбарын хөгжилд шинэ амжилт  тогтоосон юм.”

Дээд хурдаар хөгжих явцад буухиа шуудангийн салбар  тасралтгүй шат ахиж, Биг Дата,  хиймэл оюуны бүтээгдэхүүн, зүйлсийн сүлжээ, үүлэн тооцоолуур зэрэг технологийг өргөнөөр ашиглах болсноор буухиа шуудангийн салбарын үйлчилгээний чанар, аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн байна. Хятадын буухиа шуудан, ложистикийн ХХК-ны ерөнхий захирал Фан Жыпэн: Хятадын Буухиа шуудангийн салбарын хөгжлийн нөөц маш их байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хятадын буухиа  шуудангийн салбар 22 мянган компанитай. Ерөнхий орлого нь 400 сая юаньд хүрч  байгаа боловч том хэрнээ хүчирхэг биш байна. Энэ нь  DHL-ын 75 хувь, UPS-ын 88 хувьд хүрч, FedEx-тэй ойртож байна. Иймээс Шуудангийн ажил эрхэлсэн үндэсний газрын боловсруулсан 13-р таван жилийн  төлөвлөгөөнд, борлуулалтын хэмжээ нь 10 тэрбум хүрсэн, 100 тэрбумын орлого бүхий  3-4 том компани болгон байгуулахаар болжээ.  

Нийт  хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн амын тоо багасаж байгаа өнөө үед шинжлэх  ухаан нь буухиа шуудангийн салбарын ирээдүй болж байна гэж хуралд оролцсон  мэргэжилтнүүд үзсэн юм. Шанхай хотын Шуудангийн шинжлэх ухааны судалгааны газрын  борлуулалтын төвийн захирал хэлэхдээ: Одоо буухиа шуудангийн аж ахуйн нэгжүүд шинжлэх ухааны компани болон өөрчлөгдөж байна гэжээ.  

"S.F. экспресс 2009 онд SF шинжлэх ухаан технологийн компани байгуулж, S.F. экспрессын олон төрлийн үйл ажиллагааны судалгаа, тээврийн хамгаалалт, үйлчилгээг судлахад зориулжээ. Үүнд нисэх төхөөрөмж, хиймэл оюун ухаан зэрэг анхаарал татсан зүйлс багтаж байна. YTO буюу Юаньтун экспресс үндэсний инженерийн лаборатори байгуулж, ложистикийн  нийлүүлэлтийн гинжин хэлхээ, холбогдох үйлдвэрлэлийг стандарт хангасан, системтэй, ухаалаг болгох түвшнийг дээшлүүлэх зорилт тавьж байна. JD компанийн X  судалгааны газар: Ложистикийн үйл явцад технологи улам чухал үүрэг гүйцэтгэж,  зардлыг хэмнэн, үр ашгийг дээшлүүлж буйг онцоллоо. Хятадын Үндэсний шуудан  ноднин Шанхай хотод Шинжлэх ухаан технологийн компаниа байгуулж, Хятадын ухаалаг ложистик, ухаалаг үйлдвэрлэлийн үндэсний багийг бүрдүүлсэн  юм.”

Шинжлэх ухаан технологийн  судалгааны үр дүнд ялгах робот, ухаалаг кабинет, нисэх төхөөрөмж, жолоочгүй автомашин зэрэг шинэ технологийг буухиа шуудангийн салбарт хэрэглэх нь улам  түргэсэж байна. JD ложилтикийн корпорацын X судалгааны газрын Үйлдвэрлэлийн менежментийн хэлтсийн дарга Ли Ян: Өдгөө JD корпорац нийлүүлэлтийн олон шатыг автоматжуулсан гэжээ.

Форумын үеэр тус арга хэмжээнд  оролцсон зочид, эрэлт хэрэгцээний чиг хандлагыг хамгаас чухалчилж, олон улсын хэмжээний орчин үеийн шуудангийн боловсон хүчнийг түргэн бэлтгэж, “засгийн  газар, компани, сургууль, судалгааны нэгж, хэрэглэгчид” уялдаатай хөгжихийг нэмэгдүүлэн, бүх талын хамтын ажиллагааны шинэ механизм бүрдүүлж, анхан шатны  судалгааны үр дүнг аж үйлдвэрлэлийн технологи болгон шилжүүлэхийг түргэтгэх  хэрэгтэй хэмээн уриалжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:416
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой