Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад Улсын 2017 оны 10 томоохон үйл хэрэг

БНХАУ-ын 2017 оны 10 томоохон үйл хэрэг.

1. ХКН-ын XIX их хурлыг хуралдууллаа

Аравдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд дэлхий дахины анхааралд хүрсэн ХКН-ын XIX их хурлыг амжилттай хуралдууллаа. Тус хурал нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт хугацаа бөгөөд Хятадын онцлогтой социалист байгуулал шинэ эрин үед орсон үед хуралдсан чухал хурал болно. Мөн Хятадын онцлогтой социалист байгуулалт амжилтад хүрэх түлхэц хүчин болно. Хурлаар дарга Ши Жиньпиний XVIII их хурлын хороог төлөөлөн хийсэн ажлын тайланг хүлээн зөвшөөрч, Төвийн Сахилга Бат Шалгах хорооны ажлын тайлан, “ХКН-ын дүрэм /өөрчилсөн/”-ийг хянан зөвшөөрч, Төв хорооны шинэ нэгэн үеийн удирдах баг болон Төвийн Сахилга Бат Шалгах хорооны удирдах багийг сонгон баталжээ. Хурлаар ХКН-ын XVIII сонгуулийн хорооны удирдах багийн ажлыг өндрөөр үнэлж, намын XVIII хурлаас хойших таван жил бол нам болон улсын хөгжилд ер бусын он жил бөгөөд өөрчлөлт шинэчлэлт болон социализмын байгууллын орчин үеийн хөгжлийн бүтээн байгуулалт түүхэн чанартай амжилтад хүрсэн. Дарга Ши Жиньпиний шинэ эрин үе дэх Хятадын онцлогтой социализмын байгууллын үзэл бодлыг намын дүрэмд бичиж, намаас урт хугацаагаар баримтлах ёстой үзэл бодол болгожээ. 10 дугаар сарын 25-ны өдөр ХКН-ын нэгдүгээр бүгд хурлыг хуралдуулж, Ши Жиньпинийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон баталсан.

2. Шюн Ань шинэ дүүргийг байгууллаа

Гуравдугаар сард Намын төв хороо, Төрийн зөвлөл мэдэгдэл гаргаж, Хэбэй хотод Шюн Ань шинэ дүүргийг байгуулахаар тогтож, Хэбэй мужийн Шюн Шянь, Рүн Чэн, Ань Шинь зэрэг гурван шянийг хамруулсан байна. Энэ нь Шэньжэний эдийн засгийн онцгой дүүрэг, Шанхайн Пүдүн шинэ дүүргээс дараа орох улсын зэрэглэлийн шинэ дүүрэг болж байгаа юм. Тус дүүргийг бүтээн байгуулах нь Намын Төв хороо Бээжин, Тяньжинь, Хэбэйг зэрэг хөгжүүлэх төслийн чухал нэг хэсэг бөгөөд хүн амын нягтралаар их хотуудын эдийн засгийг урьдчилан хөгжүүлэх арга хэлбэрийг эрэлхийлэн хэрэгжүүлэх, тус гурван хотын бүтэц, орон зайг тэлэх, хөгжлийн хөдөлгөх хүчийг буй болгоход чухал түүхэн ач холбогдолтой юм.

3. Иргэний хуулийн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэв

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний хуулийн ерөнхий зарчим” нь 03 дугаар сарын 15-ны өдөр XII сонгуулийн БХАТИХ-ын V хуралдаанаар батлагдаж, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлжээ. Иргэний хууль нь нийт 206 зүйл байгаа бөгөөд иргэний хэргийн хуулийн эрх ашгийг хамгаалах, иргэний хэргийн харьцааг зохицуулах буюу зөв шийдвэрлэх, нийгэм болон эдийн засгийн эмх журмыг хамгаалах зэрэг ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус зарчмын хэрэгжилт нь хуулийн дагуу засаг барих, улсын засаглалыг дээшлүүлэхэд мөрдөх хууль дүрэм болж, Хятадын иргэд эрх ашгаа хуулийн дагуу хамгаалах эринд орсныг харуулжээ.

4. “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа

Тавдугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Бээжин хотод болсон. Энэ нь Хятад улсаас анх удаа санаачлан зохион байгуулсан “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хамрагдсан орнуудын дээд хэмжээний уулзалт бөгөөд цар хүрээгээр хамгийн том олон улсын зэрэглэлийн чуулган болно. Нийт 29 улс орны тэргүүн, 130 гаруй улс, 70 гаруй олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Дарга Ши Жиньпин илтгэлдээ, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй, харилцан туршлага солилцох, хамтдаа ялалт байгуулж, хамтдаа хожихоор гол цөм болгосон торгоны замын үзлийг баримталж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, “Нэг бүс нэг зам”-ыг энх тайван, хөгжсөн, нээлттэй, шинийг бүтээсэн, соёл иргэншлийн замаар гэгээн саруул ирээдүй зүг аялуулна гэжээ.

5. Нисэх онгоц тээгч хөлөг онгоц ашиглалтад оров

Нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоц 04 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад орлоо. Нисэх онгоц тээгч анхдагч хөлөг онгоц ашиглалтад орсон нь Хятадын тэнгисийн цэргийн тоног төхөөрөмжийн түвшин дээшилснийг харуулсан бол Хятад улс өөрөө дизайныг гаргаж бүтээсэн нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь Хятад улсын ерөнхий хүчин чадал дээшилснийг харуулжээ. Одоо хөлөг онгоцны үйлдвэрлэлийн ажил дуусаж, хөдөлгөх хүч, эрчим хүч зэрэг гол систем тоног төхөөрөмжүүдийг угсраад байгаа юм.

6. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 90 жилийн ойн парад боллоо

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) 90 жилийн ойн парад 07 дугаар сарын 30-нд 09:00 цагт Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүрх цэргийн сургуулилалтын талбайд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цэргийн парадыг шалгаж чухал үг хэлсэн байна.

Энэ нь БНХАУ байгуулагдсаны дараа Хятадын арми анх удаагаа армийн баяртаа зориулан цэргийн парад зохион байгуулж байгаа бөгөөд парадад оролцож байгаа офицер дайчид нь дайны бэлэн байдлаар нам ард түмнийхээ шалгалтад орж  байгаа болно.

Энэ удаагийн парадад 10 мянга гаруй офицер дайчид, 100 гаруй нисэх аппарат, 600 гаруй зэвсэг тоноглол оролцсоны 40 хувь нь шинэ хэлбэрийн зэвсэг тоноглол байсан бол энэхүү зэвсэг тоноглол нь анх удаагаа парадад оролцож байгаа юм.

7. C919 нисэх онгоцны анхны нислэг амжилттай болов

Хятадын бие даан судлан үйлдвэрлэсэн олон улсын тэргүүний түвшин бүхий хот хоорондын зорчигч тээврийн нислэгийн C919 загварын анхны том нисэх онгоц 05 дугаар сарын 5-ны 15:19 цагт Шанхай хотын Пүдүн олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй газардаж, анхны нислэг нь амжилттай боллоо. Энэхүү үйл явдал нь Хятадын иргэний нисэх онгоцны технологид кластер хэлбэрийн амжилтад хүрч, дэлхийд том хэмжээний зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэх чадавхтай улс болсныг, мөн Хятадын нисэхийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл шинэ түвшинд хүрснийг харуулж байна.

8. Төрийн хяналт шалгалтын тогтолцооны шинэчлэл туршилтыг Хятад улсын хэмжээнд эхлүүлсэн

Арван нэгдүгээр сарын 04-нд XII удаагийн АТИХ-ын Төрийн Байнгын Хорооны 30 дугаар хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тогтолцооны шинэчлэлийн туршилтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг баталсан бөгөөд шинэчлэлийн туршилтын төсөл бүрэн хэрэгжиж эхлэв. Төрийн хяналт шалгалтын тогтолцооны шинэчлэл нь ерөнхий нөхцөл байдалд хамааралтай улс төрийн тогтолцооны томоохон шинэчлэл юм. Хятадын онцлогтой Улсын хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, нам, төрийн өөрийн хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Эхний шинэчлэлийн туршилтын газар оронд хамрагдсан Бээжин, Шаньси, Жэжян зэрэг газруудад 04 дүгээр сарын сүүл гэхэд муж, хот, шянь гурван зэрэглэлийн хяналтын комисс, шинэчлэлийн амжилтууд мэдэгдэж эхэлж байна.

9. Дэлхийн улс төрийн намууд сайн сайхан нийгмийг хамтдаа байгуулав

ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний уулзалт 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-нд Бээжин хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө. "Хүн төрөлхтний ирээдүйн нийтлэг цогц нийгэмлэгийг бүтээх, сайн сайхан дэлхийг бий болгох, улс төрийн намын үүрэг хариуцлага" сэдвээр тус уулзалт зохион байгуулагдсан болно. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Энэ нь ХКН-ын ХIХ хурлын дараах анхны олон талт дипломат үйл ажиллагаа бөгөөд ХКН анх удаагаа дэлхийн улс төрийн намуудтай хийж байгаа дээд түвшний уулзалт, мөн хамгийн олон хүн оролцсон дэлхийн улс төрийн намуудын тэргүүнүүдийн анхны уулзалт, ХКН-ын түүхэн дэх бүтээлч ач холбогдол, дэлхийн төр намуудын түүхэнд ч чухал ач холбогдолтой юм.

10. Хонконг- Жүхай-Макаогийн гүүр төсөл нэвтэрлээ

Хонконг-Жүхай-Макаогийн гүүрийг далай доорх гарцтай холбож, арван гурван жилийн турш дизайн, барилга бүтээн байгуулалтын "Зууны төсөл" Хонконг- Жүхай-Макаогийн гүүр төслийн гол цогцын бүх шугам 07 дугаар сарын 7-нд нэвтэрлээ. Гүүр нийт  55 километрийн урттай бөгөөд Хонконг, Жүхай, Макаог холбосон далай дамнасан томоохон гарц болж, "Зургаан хамгийн хамгийн"-ийг биелүүлсэн байна. Гүүрний ган бүтцийн цогц хамгийн урт, мөн дэлхийн авто замын барилгын түүхэнд технологи хамгийн хүнд хэцүү, ажлын хүндрэлтэй нөхцөл хамгийн өндөр, төслийн төлөвлөгөө хамгийн том гүүр болно.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:552
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой