Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтон нар уулзлаа

Бээжин хотноо энэ сарын 08-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсад төрийн айлчлай хийж буй Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан юм.

Ши Жиньпин дарга:

- Шинэ эрин үед бид  үргэлжлүүлэн түүхэн хариуцлагатай байр суурь баримтлан зөв замаар аялж, Хятад,  Францын харилцаанд улам сайн сайхан ирээдүйг нээж өгөх ёстой. Өдгөө, даян  дэлхийн хэмжээнд тогтворгүй хүчин зүйл олширч байгаа учраас Хятадын тал хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах санаачилга гаргасан бол Франц улс ч  үүнтэй ижилхэн үзэл баримтлал дурдаад байгаа юм. Хоёр орон нийгмийн тогтолцоо,  хөгжлийн үе шат, соёл уламжлалын зөрөө зэргээс үл хамаарч, улс төрийн харилцан  итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны нөөц боломжийг гүйцэд ашиглаж болох  юм. Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу Франц улстай олон  салбарын хамтын ажиллагааг нягтруулж, “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн олон улсын том чухал  асуудлаар Франц улстай зөвшилцлөө нэмэгдүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд  хамтдаа үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Шинэ эрин үед Хятад, Францын харилцаа  ихээхэн ирээдүйтэй юм гэж хэллээ.

Ерөнхийлөгч Эммануэл Макрон:

- Хятад  улсад анх удаа төрийн айлчлал хийж буйдаа их баяртай байна. Франц, Хятад хоёр  орон гүн зузаан найрамдалтай. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа, олон  улсын чухал асуудлаар Ши Жиньпин даргатай санал солилцон, хоёр орны харилцан  итгэлцлийг нэмэгдүүлж, Франц-Хятад, Европ-Хятадын харилцаанд хүч сэлбэнэ гэдэгт  итгэж байна. “Нэг бүс нэг зам” санаачилга маш чухал бөгөөд, түүнд Францын тал  идэвхтэй оролцох болно. Мөн Хятад улстай хамт цаг уурын өөрчлөлтийг зохицуулах  зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хамтдаа тулгарч буй сорилтуудыг  зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэхэд Францын тал бэлэн байна. Хоёр талын хамтын  хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал маань хоёр орны харилцаанд чухал нөлөө  бүхий арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэлсэн байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:183
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой