Жан Дэжян Умард Европ, Балтын тэнгисийн орнуудын парламентийн дарга нартай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ:

 АИХ-ын ордонд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын  хорооны дарга Жан Дэжян Умард Европ, Балтын тэнгисийн бүсийн орнуудын  парламентын удирдагчидтай уулзаж, хэлэлцээр хийв. Финланд, Норвеги, Исланд, Эстон, Латви, Литва зэрэг орны парламентын дарга, Шведийн парламентын даргын  орлогч нар хэлэлцээнд оролцсон байна.

Жан Дэжян:

- Хятад улс Умард  Европ, Балтын тэнгисийн орнуудтай гүн зузаан уламжлалт найрамдалтай, хамтын  ажиллагааны суурь бат бэх, ялангуяа сүүлийн жилүүдэд улс орнууд “Нэг бүс нэг  зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны байдал маш сайн  байна. Хятад улс болон Умард Европ, Балтын тэнгисийн бүсийн улс орнууд хоорондын  найрсаг хамтын ажиллагааны харилцааг Ши Жиньпин дарга ихэд чухалчилдаг. Хятад  улс эдгээр улс орнуудтай харилцан хүндэтгэж, эрх тэгш хандан, харилцан суралцаж,  харилцаагаа сайтар хөгжүүлэхэд бэлэн байна гэсэн байна.

Энэ удаагийн айлчлал бол хоёр талын хамтын ажиллагааны чухал шинэчлэл бөгөөд хоёр талын хамтран ажиллах  хүслийг харуулж байна хэмээн Жан Дэжян хэллээ. Тэрээр мөн ХКН-ын XIX их хурлын  тухай танилцуулсан юм.

Хэлэлцээрт оролцсон олон  орны парламентын удирдагчид:

- ХКН-ын XIX их хурал өндөрлөөд удаагүй байгаа энэ  үед бид Хятад улсад хамтарсан айлчлал хийж буйдаа их баяртай байна. Хятад улсын хөгжлийн асар их амжилт, олон улсын өмнө чухал үүрэг хариуцлага хүлээж буйд  бахархаж байна. Умард Европ, Балтын тэнгисийн бүсийн улс орнууд Хятад улстай  хамтран, хууль тогтоох байгууллагын хэлхээ холбоог бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хамгаалах зэрэг өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулж, олон талт хамтын ажиллагааны талаар зөвшилцөж, ногоон хөгжлийг ахиулахад бэлэн  байна гэсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:122
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой