Хонгор нутгийн өвөл

Энэ нутгийн амгаланг хүүрнэх мэт...

Сөнид зүүн хошууны Хонгор суманд энэ жил сайхан өвөл болж байна. Хол ойргүй хүрэнтэж шаргалтсан бэлчээр харагдаж, удахгүй нэг тааралдах тарга сайтай мал сүрэг нь сэтгэл сэргээн аятайхан. Айл айлын суурин барилга байгууламж нь төвхнүүхэн, өвөлжүүлэх хаваржуулах малын өвс бордооны бэлтгэл байдлыг асуухад бардам, малчин ардын аж амьдрал чинээлэг байгаа нь жаргалтай…

Ийм л сайхан эвдэгдээгүй хөрс шороо, хөх цэлмэг огторгуйтай шинэ цаг үеийн амьдралын өнгө аясыг чавхадсан монгол нутгаар аялахад хийморь сэргэж, сэтгэл догдлохгүй ч яах билээ. Замд харсан бүхнээ зураглаж явна гэдэг бас нэг ёсны жаргал буюу. Хос цагаан гэр барьж, хөрзөн жийрэглэсэн хашаа хороотой малчин айлын өвөлжөө хоточ нохойтойгоо угтах нь сайхан. Хонгор нутгийн хурдан удмын адууны домгийг хүүрнэсэн хүлгийн баримал дэнжийн салхийг сөрж зогсох нь хийморьтой, монгол удмын үхэр сүрэг нутгаа чимэн бэлчээртээ сүрэглэх нь дулаахан, арын сайхан байгальд дэндүү хоргодоод чулуужсан шувуу энэ нутгийн амгаланг хүүрнэх мэт…

      Ингэж сэтгэлд хоногшим хилийн Хонгор нутагт энэ жил өвөл сайхан оржээ.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Шилийголын сонин
Мэдээ үзсэн:329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой