Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

2018 онд таныг мөнгөөр дутаахгүй байх энгийн аргууд

2018 онд таныг мөнгөөр дутаахгүй байх энгийн аргууд

Хүн бүрт л мөнгөний хэрэгцээ асар их байдаг. Тэгвэл бид танд хэрхэн мөнгөтэй болох аргуудаас хүргэе. Энэ ямар нэгэн хийсвэр зүйл биш харин амьдрал дээр ойр, хэрэгжүүлж болох санаанууд учир та сонирхоод нэг үзээрэй.

 

1. Орлогынхоо 10 хувийг хадгалаарай

Орлогынхоо 10 хувийг хадгаламжинд эсвэл мөнгө хадгалах хайрцганд хийж хадгалаарай. Хэрвээ орлого орж ирмэгц шууд хуримтлалаа далд хийчихвэл та зарлагаа төлөвлөхдөө эдгээр мөнгийг тооцохгүйгээр гаргах болно. Харин жилийн эцэс гэхэд та ямар ч зовлонгүйгээр сарынхаа цалинг цуглуулсан байна гээд бод доо. Хадгаламжинд хийвэл илүү үр дүнтэй бөгөөд таны мөнгийг хадгалахаас гадна бас үржүүлж өгнө шүү дээ.

 

2. Шаардлагагүй зарлагаа хасаарай

Танд ямар ч хэрэгцээгүй, ашиггүй зарлага байдаг л биз. Магадгүй та жилийн фитнессийн эрх худалдан авсан ч түүнийгээ сард нэг удаа л ашигладаг байж болох юм. Эсвэл кабелийн хамгийн олон сувагтай багцыг хэрэглэдэг хэрнээ талыг нь ч үзэж чаддаггүй бол энэ бас л ашиггүй зардал болно. Тиймээс хэрэггүй зардлаа танахад жилийн эцэс гэхэд та багагүй хуримтлал үүсгэх боломжтой.

 

3. Зээлийн картнаас татгалзаарай

Зээлийн карт хэрэглэхгүй бай гэсэн үг биш. Харин та зүгээр л байнга авч явахаа болих хэрэгтэй. Учир нь та өөрийгөө байгаагаасаа их мөнгөтэй хэмээн бодож, хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах болно. Зээлийн картаар хийсэн төлбөрийг та буцаагаад л төлнө шүү дээ. Тэгэхээр та хуримтлал үүсгэх мөнгөнөөсөө өрөнд өгөх болох юм.Тиймээс та бэлнээр эсвэл энгийн картаар тооцоогоо хийгээрэй.

 

4. Өрөө дараарай

Өрөө дарахдаа багаас нь ихийг дарах зарчмаар хасаарай. Ингэснээр та бага хэмжээний өрнөөсөө салж, их хэмжээний өрөө дарах хуримтлалыг үүсгэж чадна. Ингээд бага өрөө дуусгасны дараа их хэмжээний өрөө дарж, бүх өрнөөсөө салаарай.

 

5. Дахин мөнгө зээлэх хэрэггүй

Зээлнээс өрөө төлөхөд та мэдээж хүү төлж байгаа. Тэгвэл та хүү төлж байснаас өөртөө илүү хэрэгтэй зүйл авч болно шүү дээ. Хэрвээ дахин дахин зээл тавиад байвал өр хэзээ ч дуусахгүй. Харин та энэ удаад зээл авахгүйгээр тэсээд, өөрт байгаа мөнгөнийхөө хэмжээгээр зардлаа хянавал та шинэ ондоо өргүй орох боломХадгалах жтой.

 

6. Өрөө дахин төлөвлөөрэй

Та бүх өрнүүдээ нийлүүлээд нэг өр болгоод хүүгээ хянаарай. Тэгвэл тал талд өөр хүүтэй мөнгө төлж байснаас бөөндөө нэг хүү төлөх нь хямд тусна. Тиймээс та бусад банк, банк бус санхүүгийн байгууллага зэрэг газруудыг судлаж үзээрэй.

 

7. Хэрэггүй зүйлсээ зараарай

Өөрийн хэрэглэдэггүй, бусад хүмүүст хэрэгтэй, хэрэглэж болох зүйлсээ цуглуулаад цахим сүлжээний зарах зарын хэсэгт тавиарай. Танд хэрэггүй зүйл, танд орлого авчрах боломжтой.

 

8. Заавал төлөх шаардлагатай төлбөрөө битгий хойшлуулаарай

Утас, байрны төлбөр, кабелийн мөнгө гэх мэт заавал төлөх шаардлагатай төлбөрөө битгий хойшлуулаарай. Энэ тохиолдолд та алданги төлөхгүй бөгөөд төлбөрөө өөр зүйлд зарцуулахгүй.

 

9. Хүний өмнөөс мөнгө төлөхөө болих

Хэрвээ та дэлгүүрт, кафед хүний өмнөөс мөнгө төлдөг бол энэ зуршлаа болих хэрэгтэй. Найзуудтайгаа гадуур гарж болох хэдий ч бусдын өмнөөс битгий төлбөр төлөөрэй. Мөн хэрвээ найз тань таныг мөнгө хүрэхгүй газар тань уривал татгалзахаасаа битгий санаа зов.

 

10. Муу зуршлаасаа салаарай

Та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг гэж бодвол өдөрт та дунджаар 4500 төгрөг зарцуулж байна. Тэгвэл сард 135000 төгрөгийг хэрэггүй, эрүүл мэндээ хордуулах зүйлд зарцуулж байна гэсэн үг юм. Хэрвээ та тамхи татахаа боливол нэлээд хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой болох нь ээ.

 

11. Санхүүгээ төлөвлөөрэй

Хэрвээ та санхүүгээ төлөвлөж чадахгүй бол өрөө дарах, мөнгө цуглуулах боломжгүй болно. Санхүүгээ төлөвлөх нэгдүгээр алхам: 2-3 сарын турш зарлагаа бичээрэй. Ийнхүү зардлын дэвтэр хөтөлснөөр та хэрэггүй зардлаа хянах боломжтой болно.

Найруулагч:.
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:947
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой