Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хотын аюулгүй байдлыг баталгаажуулж байна

Хотын аюулгүй байдлыг баталгаажуулж байна.

 

Хотын үйл ажиллагааны  аюулгүй байдлыг баталгаажуулж, осол гарахаас үр ашигтай сэргийлэхийн тулд саяхан  ХКН-ын Төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгын газар "Хотын аюулгүйн  хөгжлийг ахиулах тухай санал" нийтэлж, дэд бүтцийн аюулгүй байдлын удирдлага,  хотын аюулгүй байдлын эрсдэлийг хянан удирдах индэр байгуулах зэрэг талаар хотын  аюулгүй байдлын баталгаажих түвшнийг бүх талаар дээшлүүлэх бодит шаардлага  дэвшүүлсэн байна. 

Тоо баримтаас үзвэл, Хятадын хотжилт одоо 50 хувийг  давж байна. Хятадын хотжилтын үйл явц түргэсгэхийн хэрээр, хотын хүн ам, үүрэг  чадвар, цар хүрээ тасралтгүй тэлэн өргөжиж, хөгжлийн хэлбэр, үйлдвэрлэлийн  бүтэц, бүсчилсэн байрлалд гүнзгий өөрчлөлт гарч, хотын үйл ажиллагааны систем  улам нарийсаж, аюулгүй байдлын эрсдэл тасралтгүй нэмэгдэж байна. Сүүлийн  жилүүдэд зарим том хотод дараалан ноцтой осол гарч, ард олны амь нас, эд  хөрөнгөнд ихээхэн хохирол учруулсан юм. Эдгээр нь хотын аюулгүй байдлын  удирдлагын үйл явц доголдсоныг харуулж байна. Хятадын Хот тохижилтын судалгааны  хүрээлэнгийн мэргэжилтэн Шю Чаопин хэлэхдээ: "Хотын хөгжил, хурдтай  өргөжихийн хэрээр, зарим нөөц баялагт хэт түшиглэснээс болж шинэ гай гамшгийн эх  үүсвэр бий болж байна. Тухайлбал, хөрсөн доорх усыг хэт ашигласнаас болж хоосон  нүх, хөндий бий болсон. Зарим газар уулын ногоон бүрхэвчийг хэт огтолсноос болж  уул нурах, хөрс гулгах зэрэг гамшиг дагуулдаг. Аж үйлдвэрийн түүхий эдийн  шаардлагаас болж зарим хотод аюултай бодис хадгалдаг. Зарим иргэдийн  амьжиргаатай холбоотой зарын самбар, чийдэнгийн хайрцаг, хотын дүүрэг дэх хуучин  барилга зэргийг дурдаж болно. Зарим хуучин дүүрэгт галын аюулаас сэргийлэх гарц  байхгүй, гудамж нь нарийн, байншингууд хэт нягтарсан зэрэг нь түүхээс үлдэж  ирсэн асуудал юм."

Саяхан ХКН-ын Төв хорооны тамгын газар, Төрийн  зөвлөлийн тамгын газар "Хотын аюулгүйн хөгжлийг ахиулах тухай санал" гаргаж,  шинжлэх ухаанч хөтөлбөр боловсруулан, аюулгүй байдал, эрсдлийн хяналтыг  эрчимжүүлж, нууцлагдмал асуудлыг хянан засах ажлыг гүнзгийрүүлж, онцгой байдлын  менежмент, аврах хүчин чадлыг сайжруулах, олон нийтийн аюулгүй байдлын  тогтолцоог боловсронгуй болгох, хотын аюулгүй байдал, нийгмийн засаглалыг бий  болгох зэрэг талаар хотын аюулгүй байдлын системийн бүтээн байгуулалыг  эрчимжүүлэх арга замыг дурджээ. Саналд хотын аюулгүй байдлын эрсдэлийн  удирдлагын индэр байгуулах санал гаргаж, хотууд "улаан, улбар шар, шар,  цэнхэр" дөрвөн зэрэглэлийн эрсдэлийн орон зайн тархалтын зураг, хотын аюулгүй  байдлын эрсдэлийн цагаан номыг цаг тухайд нь нийтлэхийг шаарджээ. Нийслэлийн  эдийн засаг худалдааны их сургуулийн олон нийтийн удирдамжийн салбарын дэд  профессор Жан Жишинь хэлэхдээ: "Хотын иргэд харилцаа холбооны  хэрэгсэл, нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй салшгүй холбоотой болсон тул  иймэрхүү 4 өнгийн зэрэглэлийн эрсдэлийн орон зайн тархалтын зурагтай болчихвол  хотын удирдлагууд эрсдлийн хяналтын талаар бодлого боловсруулахад ашигтай, хотын  иргэд ч бидний харилцаа холбооны шинэ хэрэгсэл, мэдээллээр дамжин цаг тухайд нь  эрсдэлийн тухай мэдээлэл авч, хариу арга хэмжээ авах болно."

Хотын аюулгүйн хөгжлийн  энэ баримт бичигт захиргааны зүгээс аюулгүйн үйлдвэрлэл, үйлчилгээ, удирдлагын  заалтуудыг улам боловсронгуй болгож, хотын аюулгүйн мэргэжил, технологийн  үйлчилгээний хүчин чадлыг эрчимжүүлэх ёстой. Аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын  даатгалыг өргөнөөр хэрэгжүүлж, ослоос сэргийлэх хүчин чадлыг эрчимжүүлэх  хэрэгтэйг онцолсон байна. Жан Жишиний үзэж байгаагаар: Энэ арга хэмжээ  захиргааны зүгээс хотын аюулгүй байдлын сэргийлэлт, хамгаалалтын үр ашгийг  дээшлүүлэхэд ашигтай бөгөөд засаг захиргааны удирдлагын өртгийг хэмнэж чадах юм  байна.

Саналд: Хотын аюулгүйн  тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж үйлдвэр, аюулгүйн  хамгаалалтын тэргүүний технологийг нэвтрүүлж, аюулгүйн автомат хяналт,  хамгаалалтын хүчин чадлыг сайжруулах ёстой. 2020 онд гэхэд Хятадын хотуудын  аюулгүйн хөгжлийг шинэ түвшинд хүргэж, бүх талаар чинээлэг нийгэмд орох зорилтод  нийцсэн аюулгүйн үлгэр жишээ хотууд байгуулна. 2035 он гэхэд, хотын аюулгүйн  хөгжлийн системийг улам боловсронгуй болгож, аюулгүйн соёл иргэншлийн түвшинг  улам дээшлүүлж, социалист орчин үеийн хөгжилд зохицсон хотууд байгуулна  гэжээ.

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:238
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой