Эрээн боомтоор импортоор 10 сая тонн ачаа бараа нэвтрүүлэв

Хятад, Монголын төмөр замын хамгийн том боомт болох Эрээн хотын төмөр замын боомтоор 2017 онд импортоор 10 сая ачаа бараа нэвтрүүлсэн байна.

   Эрээн хотын Төмөр замын  боомт бол Хятад улсыг Монгол, Оростой холбож, улмаар Европ хүрэх ачаа тээврийн  чухал хонгил бөгөөд 1956 онд төмөр замын олон улсын ажил төрлийг эхлүүлснээс  хойш анх удаа 10 сая тонноос дээш хэмжээний ачаа барааг нэвтрүүлж байгаа  юм.

Эх сурвалжийн мэдээлснээр тус боомт 2017 онд импортоор 10 сая 33  мянган тонн бараа нэвтрүүлсэн нь 2016 оныхоос 15 хувиар нэмэгдэж, Европ-Хятад  чиглэлийн 570 галт тэрэгний цувааг нэвтрүүлж, шинэ рекорд тогтоосон байна. 2017 он  гарснаас хойш Хятад улсын зах зээл дэх төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын эрэлт  хэрэгцээ нэмэгдсэн бол Эрээн хотын төмөр замын боомтоор Монгол Улсаас өдөрт ирж буй 10 гаруй  галт тэрэгний цувааг нэвтрүүлсэн нь шинэ рекорд тогтооход чухал  үүрэг гүйцэтгэсэн аж.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:524
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой