Хоёр хурдны зам ашиглалтад орно

Бүтээн байгуулж буй хоёр хурдны зам болох Бээжин-Яньчиний хурдны замын барилгын ажил 82 хувьд хүрч, энэ оны эцэс гэхэд ашиглалтад орох бөгөөд Яньчин-Цүнза хурдны замыг энэ оны эцсээр дуусгаж, Бээжингийн замын хэсгийг 2019 оны эцсээр дуусгаж ашиглалт оруулах юм.

Тэр үед  энэ хоёр хурдны зам Хэбэй мужийн Цүнза хүрч, Бээжин хотын баруун хойдын 3 хурдны  зам ашиглалтад орно. Ийнхүү 2019 оны Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн яармаг, 2022  оны өвлийн олимпын наадмын зам харилцааг баталгаажууллаа. Яньчин-Цүнза чиглэлийн хурдны зам ашиглалтад орсны дараа олимпын наадамд оролцох тамирчдыг  Яньчин, Жанчхүүгийн тэмцээний талбай хооронд 50 минутад  шилжүүлэх юм. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:229
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой